ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр зохион байгуулдаг томоохон хэвлэлийн хурлаа энэ сарын 18-нд буюу маргааш хийнэ. Энэ жилийн хэвлэлийн хурал арав дахь нь болж байгаа юм.
Рублийн ханш хурдацтай унасантай холбогдуулан Путиныг байр сууриа илэрхийлнэ хэмээн олон нийт таамаглаж байсан юм.
Гэвч Путины арванхоёрдугаар сарын 18-нд төлөвлөсөн хэвлэлийн хурлын өмнө ямар ч мэдэгдэл хийхгүй хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Коммерсантъ” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Маргааш болох хэвлэлийн хуралд ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн 1200 гаруй сэтгүүлч оролцоно. Түүнчлэн “Россия 1”, “Россия 24”, “ОРТ” гэх гурван том сувгаар шууд дамжуулна.
Өнгөрч буй оныг дүгнэх зорилгоор сүүлийн жилүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Путины сэтгүүлчидтэй хийх хэвлэлийн хурал арванхоёрдугаар сард зохион байгуулагдах болсон.
Зөвхөн тус хэвлэлийн бага хурлын үеэр Путин сэтгүүлчдийн асуултын сэдэв болон хэвлэлийн хурлын цагт хязгаар тавьдаггүй. Гэхдээ нэн тэргүүнд ОХУ-ын тэр дундаа орон нутгийн хэвлэлийн төлөөлөгчдийн асуултад хариулахыг зорьдог байна.
Хамгийн урт хэвлэлийн хурал 2008 онд болж, 4 цаг 40 минут үргэлжилжээ.
Энэ жилийн хэвлэлийн хурал нилээд их хүлээлттэй байгаа юм. Дэлхийн зах зээлд газрын тосны үнийн уналт, Украины хямрал, рублийн ханшны уналт, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ зэрэг олон асуултад Путин байр сууриа илэрхийлнэ.
Эх сурвалж: ИТАР ТАСС