Энэ тайланг Канадын засгийн газрын санхүүжилтээр Олон Улсын Санхүүгийн Корпораци гүйцэтгэсэн юм. Монголын Жижиг Дунд Бизнесийн (ЖДБ) хөгжилд хамгийн том саад болдог зүйл нь санхүүжилтийн олдоцгүй байдал мөн эмэгтэй эзэнтэй бизнесүүд эрэгтэй эздээс илүү их хүндрэлтэй учирдаг талаар дээрх тайланд дурджээ.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас Шийдлийн засгийн газрын сайд нарыг томилох үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Хөдөлмөрийн сайд С.Чинзоригт хандан, “Эмэгтэй ажил олгогчдод анхаарал хандуулаарай. Дэлхий нийтэд эмэгтэй эзэд зээлээ илүү хариуцлагатай төлдөг нь судалгаагаар батлагдсан байтал манай улсад эмэгтэйчүүдийг үл ойшоосоор байна” гэсэн юм.
Эмэгтэйчүүд оёдол, жижиглэн худалдаа, нийтийн хоол, төрөл бүрийн үйлчилгээний салбарт бизнес эрхлэх нь түгээмэл байна. Эдгээр нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүй атлаа олон хүнийг ажлын байраар хангадаг давуу талтай.