Энэ зул сарын баяраар нээлтээ хийхээр төлөвлөж байсан Ярилцлага хэмээх уран сайхны киног гаргахааргүй болсон тухайгаа Sony Pictures албан ёсоор цагийн өмнө мэдэгдлээ.
Хакеруудын дайралтад өртөж, хамаг байдгаа хуу хамуулчихсан тэднийг хэрвээ Сет Роген, Жеймс Френко нарын “Ярилцлага” уран сайхны киног дэлгэцэнд гаргавал есдүгээр сарын 11-ний халдлагыг давтана гэж сүрдүүлсэн юм.
Өнгөрсөн шөнө Хойд Америкийн хамгийн том кино театрын сүлжээ болох Regal, AMC, Cinemark, Carmike Cinemas, Cineplex Entertainment-ууд киног гаргахгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Өөрсдийг “Энх тайвныг хамгаалагчид” гэж нэрлэсэн хакерын бүлэг Sony Pictures-ийн мэдээллийг олон нийтэд дэлгээд зогсохгүй, алан хядах ажиллагаа явуулах болно гэж тун тодорхой сүрдүүлсэн.
Кино театрууд татгалзаж, хакерууд сүрдүүлсний улмаас Sony киног цуцалж байгаа тухай албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Sony Pictures Entertainment-ийн ГАРГАСАН АЛБАН ЁСНЫ МЭДЭГДЭЛ
Манай гол хамтран зүтгэгчид болох кино театрууд “Ярилцлага” уран сайхны киног гаргахгүй гэж тодорхой шийдсэний үндсэн дээр бид 12 дугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийх байсан киног албан ёсоор цуцалж байна.
Хамтрагчид маань үзэгчид болон ажилтнуудынхаа аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж байгааг бид ойлгож, хүндэтгэж байгаа гэдгээ илэрхийлье.
Sony Pictures урьдчилан таамаглахын аргагүй аймшигт гэмт хэргийн золиос болсон. Хакерууд манай ажилтнууд, хэрэглэгчид, бизнесийн түншүүд гээд бидэнтэй холбоотой бүхэнд заналхийлж байна.
Тэд бидний оюуны бүтээлийг, хувийн захидлуудыг, маш чухал, үнэ цэнэтэй мэдээллүүдийг хулгайлж, бидний нэр төр, мөн чанар, ёс суртахууныг үгүй хийхийг оролдлоо. Энэ бүхний шалтгаан нь ердөө л тэдэнд таалагдахгүй байгаа кинотой холбоотой.
Тэдний энэхүү уйвайгүй үйлдлээс болж бид үзэгчид, ажилтнууд, Америкчуудын өмнө ичгэвтэр шийдвэр гаргахаас өөр аргагүй болсондоо хүлцэл өчиж байна. Гэсэн хэдий ч бид өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй кино бүтээгчдийнхээ талд байгаа. Харамсалтай нь бид киног гаргаж чадахгүй нь.
ДҮГНЭЛТ
Эцэст нь дүгнэж хэлэхэд энэ хэргийн ард Хойд Солонгос байхгүй гэдэг эргэлзээ бүрэн арилж байна. Хэрвээ үнэхээр л Хойд Солонгосын хүсэлтээр ийм халдлага үйлдээгүй байсан бол хакерууд "Ярилцлага" уран сайхны киног бусдаас ингэж онцлох шалтгаан огт үгүй билээ. Байдал хэрхэн цааш өрнөхийг цаг хугацаа л харуулах биз ээ.