Олон улсын нүдний эмч нарын “Орбис” нисдэг эмнэлгийнхэн манай улстай олон жил хамтран ажиллаж буй. Тэд 1989 оноос хойш Монголд онгоцтой долоо, эмнэлэгт суурилсан есөн хөтөлбөр хэрэгжүүлжээ.
Харин өдгөө ЭХЭМҮТ-ийнхөнтэй хамтран Монголд нүд судлалын орчин үеийн шилдэг загвар бий болгох зорилгоор “Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ” төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. ЭХЭМҮТ, таван аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтрах уг төсөл таван жил үргэлжилнэ. Хоёр тал эл төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсад хүүхдийн нүдний тусламж, үйлчилгээний чанар хүртээмжтэй, улам боловсронгуй болохыг онцолж байна. Мөн хүүхдийн зайлсхийж болох сохролоос ангижрах, урьдчилан сэргийлэх боломж бүрдэх аж.
“Орбис” онгоцтой эмнэлэг нь орон орны шилдэг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлдэг. Тэд нүдний нарийн мэргэжлийн багаж хэрэгсэл болон сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон нисдэг эмнэлэгтээ хөгжиж буй орнуудын эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулахаас гадна нүдний хүнд өвчтэй иргэдэд үзлэг, эмчилгээ хийдэг юм.
О.Ундрах