Нотариатчдын танхим гэр бүлийн компани болчихжээ

Өдрийн сонин

2008-01-10 09:47 GMT+8

Чингэлтэй дүүргийн нотариатчаар ажиллаж байсан Д.Хишигсүрэнтэй 2006 оны Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн хурлын талаар ярилцлаа.

-Нотариатчдын танхимын Сахилгын зөвлөл танд ямар учраас маргаан үүсгэсэн юм бэ?
-Танхимын ерөнхийлөгчийн тушаалаар шалгалт хийсэн гэж сүүлд хэлэх болсон хэдэн хүн 2006 оны нэгдүгээр сарын 6-нд манай өрөөнд гэнэтийн шалгалт хийж байна гэж орж ирсэн юм. Тэднийг би санаа нийлсэн хэдэн хүн хувиараа шалгалт хийжээ гэж ойлгодог.

-Ямар албатай, хэдэн хүн байсан бэ?
-Танхимын ня-бо Жүрмэдханд, Хяналтын зөвлөлийн дарга Долгорсүрэн, Сахилгын зөвлөлийн дарга Л.Батцэнд, гишүүн Ц.Энхтуяа нар.

-Орж ирсэн тэр хүмүүс яг юу гэж танд хэлсэн юм бэ?
-Цүнх, шүүгээнд байгаа мөнгөө гарга гэсэн. Миний гаргасан мөнгийг тоолж цаасан дээр бичээд гарын үсэг зуруулсан.

-Тэдэнд танай өрөөнд ийм нэгжлэг хийх эрх бий юу?
-Гэнэтийн шалгалт хийнэ гэж байгаа болохоос тэдэн шиг мөнгө төгрөг тоолох тухай дүрэмд байхгүй л дээ.

-Гэнэтийн шалгалтыг ямар нөхцөлд хийдэг вэ?
-Нотариатчдын сахилгын зөвлөлийн дүрмээр иргэдийн гомдол мэдээллийн дагуу үндэслэл байгаа тохиолдолд хийх ёстой.

-Тэр хүмүүс гэнэтийн шалгалт хийхдээ хэн гэдэг иргэн ямар гомдол гаргасан тухай хэлсэн үү?
-Надад хэн гэдэг иргэн ямар гомдол гаргасан тухай танилцуулаагүй. Би шүүхэд хандсан. Шүүх дээр ч тэд миний тухай ямар гомдол ирсэн талаар яриагүй. Тэгэхээр ийм гомдол байхгүй гэсэн үг.

-Хувь хүн гомдол гаргаагүй байхад яагаад маргаан үүсгэж, Сахилгын зөвлөлийн хурал хийх болсон талаар юу гэдэг юм бэ?
-Шалгалтын дүнгавч хэлэлцэж байна л гэсэн. Дүрмээр бол шалгалтын дүнгээр сахилгын хэрэг үүсгэдэггүй. Түүн дээр бас гүтгэлгийн юм байдаг. Тэдгээр нь бүгд баримтаар няцаагддаг.

-Сахилгын зөвлөлийн хуралд орсон уу?
-Тэр 2006 оны нэгдүгээр сарын 11-нд болсон гэх Сахилгын зөвлөлийн хуралд ороогүй.

-Яагаад?
-Өвчтэй эмнэлэгт хэвтэж байсан.

-Таны тухай авч хэлэлцсэн зөвлөлийн хурал таныг байхгүй хойгуур шийдвэр гаргах боломжтой юу?
-Үгүй.

-Тэгвэл яагаад тэр хурал болсон юм бэ?
-Хурлын протоколыг үзэхэд Сахилгын зөвлөл гэнэт авч үзээд тогтоол гаргалаа л гэсэн байсан.

-Сахилгын зөвлөл таныг шалгаад байгаа болохоор тэнд маргаан үүсгэж болохгүй байх. Гэхдээ та тэр ерөнхийлөгчдөө энэ тухай мэдэгдсэн үү?
-А.Оюунчимэг ерөнхийлөгч "Энэ гайгүй өнгөрнө. Чамд хүн амьтан гомдоосон үйлдэл байхгүй юм чинь" гэдэг байсан. Гэтэл бүх зүйл тэр хүний ярьсных нь эсрэг болсон. Намайг гэнэт шалгах тухай ерөнхийлөгчийн шийдвэр гарсан болон ямар хүн гомдол нэхээд байгаа талаар хэн ч, хэзээ ч тайлбарлаж байгаагүй.

-Шүүхэд та хандсан юм байна. Хаанахын шүүх хэрхэн шийдсэн юм бэ?
-Би Сахилгын зөвлөлийн тогтоол, ерөнхийлөгчийн тушаалын талаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Тэндээс эдгээр баримт бичгийг хууль зөрчжээ гэсэн миний нэхэмжлэлийг хангаж шүүх шийдвэр гарсан юм. Гэтэл танхим дараагийн шатанд нь гомдол гаргаад хүчингүй болгуулчихсан. Гэтэл танхим дараагийн шатанд өргөдөл гаргахдаа 2006 оны долдугаар сарын 10-нд тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад нь хүлээгээд авчихсан байдаг юм. Энэ тухайд нь Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандсан хариу нь ирээгүй байна.

-Нотариатч Долгорсүрэн шалгасан гэж хэллээ. Нэг ажил мэргэжлийн хүн байж нөгөөгөө яагаад шалгадаг юм бэ?
-Дүрмэнд зохицуулсан юм байхгүй. Гэхдээ энэ хүнд хувийн сонирхол байсан гэдэг нь их тодорхой болсон. Тэр үед нийслэлийн хэмжээнд нотариатчид тойрогтой байсан. Тэгэхэд Баянзүрх дүүргийн тойргийн хүн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэж хувиараа намайг шалгасан. Гэвч энд ямар ч хууль үйлчлээгүй. Ёстой "Богд-Уулыг бойтогтой хөлөөр өшиглөв" гэдэг шиг юм болсон.

-Сахилгын зөвлөлийн хурал хийсэн гээд баахан хүн гарын үсэг зурсан байна шүү дээ. Эдгээр хүмүүс шүүх дээр юу гэдэг вэ?
-Тэр хүмүүсийн нэг нь ч шүүх дээр очоогүй. Хүн шалгахдуртай Долгорсүрэн ч ирээгүй. Бүр хөндлөнгийн Удирдах зөвлөлийн гишүүн Энхбат гэдэг хүн очсон. Тэр нь энэ талаар ямар ч ойлголтгүй.

-Иргэний гомдлоор сахил гын хэрэг үүсгэдэг байжээ. Гэтэл таныг яагаад Хяналтын зөвлөлийн хүний шалгалтаар хэрэгүүсгэх болсон гэж хэлдэг юм бэ?
-Шүүх Долгорсүрэнг дуудаад гэрчээр асуусан байсан. Түүнийг би уншсан. Тэр хүн "та яагаад шалгах болсон юм бэ" гэсэн асуултад "Долгорсүрэн ерөнхийлөгч намайг шалгасан гэсэн" гэж хариулсан байдаг.

-Нотариатч Долгорсүрэнгийн шалгаптаартанд сахилгын хэрэг үүсгэсэн гэж ойлгож болох уу?
-Болно. Долгорсүрэн ерөнхийлөгч А.Оюунчимэг хоёрын хүсэлтээр сахилгын хэрэг үүсгээд тогтоол гарсан.

-Тэд яагаад ийм алхам хийв. Үйл ажиллагаа явуулж байсан газрыг тань хүртэл тэд авсан гэсэн биз дээ?
-Миний нотариат явуулж байсан өрөөнд Долгорсүрэн, ерөнхийлөгч А.Оюунчимэгийн нөхөр Баттулга хоёр намайг шүүхээр явсан жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулсан. Тэр байрлал Үл хөдлөх хөрөнгийн газрын дэргэд байдаг тул тэд орлоготой гэж үзэж булааж авсан нь тэр юм билээ.

-Эхнэр нь ерөнхийлөгч, нөхөр нь нотариатч. Энд чинь ашиг сонирхлын зөрчил гэж байдаггүй юм уу?
-Хууль үйлчилдэггүй гэж дээр хэлсэн шүү дээ.

"Нотариатчдын танхим чинь гэр бүлийн компани болчихсон юм байна шүү дээ. Ингэж үзэж болох уу?
-Тийм. Хувийн компани. Нэг доор таван хүн цуглаад хуралдахад өөр үзэл бодолтой хүн байхгүй гэдэг чинь гэр бүлийн компани гэсэн үг биз дээ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг О.Зандраа шүүгч гаргажээ. Гэтэл О.Зандраа Монголын нотариатчдын танхимын сонгон шалгаруулалтын орон тооны бус зөвлөлийн гишүүн юм байна. Ямар ч байсан нотариатчийнхаа ажлын байрыг ерөнхийлөгчийнх нь нөхөр булаадаг хэлбэр бий болжээ.

Г.Эрдэнэбат 

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 5 Их хариулттай Их таалсан
  • Долгорсрэн     202.179.20.187
    нотариатч нар ихэнх нь ёс зүйн доголдолтой хүмүүс шүү дээ. тэр хүний хойгуур хор хутгах ямар авъяастай гээч, мэргэжил нь тэр юм шиг байгаам. *** хуульч нотариатч хийдэг гэдэг.
    2012-08-09 1 0 Хариулах
  • baernot     202.179.10.34
    erhem notariatch mini yagaad ajiliin bolood albanii ner hund unagaad bna.Tanid notariatchiin yos zui ochuuhen ch alga.Zugeer huuliin daguu ajilaa hiij bgaa huniig sahilgiin hereg uusegdeggui yum.Notariatiin tanhim notariatchdaa hediid ch shalhah erhtei bdag yum shuu.Ta sahilgiin hereg gargasan ni todorhoi bna.Shuuh ch bas tsagaan hariig yalgadag yum shuu.
    2008-01-10 1 1 Хариулах
  • tuya     202.55.191.23
    Нотариатч асан Хишинсүрэн та өөрөө хуульч хүн байж ийм зүйл бичих ч гэж дээ. Та ерөнхийлөгч Оюунчимэгтэй хувийн өс хонзонтой байдаг нь тэндээ л биз. Нийт нотариатчид болон тэдний байгууллагын нэр хүндийг ингэж унагах шаардлагагүй байх. Та зөрчил гаргасан болод л сахилгын хэрэг үүсгэнэ шүү дээ.
    2008-01-21 2 1 Хариулах
  • Зочин     202.131.245.202
    bolimoor ymaa huuliin bguullag bj huviin kompani shig baij bolohgui sh dee
    2008-01-10 1 0 Хариулах
  • Зочин     202.131.245.202
    unen shuu Oyunchimegiin nuhur ni notariatch hiideg
    2008-01-10 0 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Тухайн өдөртөө үйлчлэх 500 төгрөгийн тасалбараар нийтийн тээвэрт зорчих туршилтын хугацаа наймдугаар сарын 31-нд дуусна. Энэ үйлчилгээг цаашид нэвтрүүлэхийг та дэмжиж байна уу.
Нийт 9930 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     

Дээшээ