АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгресст хандан Кубын эсрэг тавьсан хоригийг цуцалж, тус улстай харилцаагаа сэргээх санал тавьжээ.
АНУ, Кубын харилцаа бүс нутаг төдийгүй олон улсын анхаарлыг ихээр татдаг. 50 жилийн турш дипломат харилцаагүй байсан хоёр улсын харилцаа аажмаар сайжрах дүр зураг ажиглагдаж байна.
Кубын улсын эсрэг баримталж буй бодлогоо өөрчлөх мэдэгдэлд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дараахь үндсэн өөрчлөлтүүдийг оруулах аж. Үүнд:
- Кубад АНУ-ын Элчин сайдын яам нээнэ.
- АНУ цагаачид, хар тамхины наймаа, байгаль орчныг хамгаалах, хүн наймаалах гэмт хэргийн талаар Кубатай хэлэлцээ явуулна.
- Кубын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахыг Конгресс зөвшөөрсөн тохиолдолд америкчууд Куба руу чөлөөтэй аялах боломжтой.
- Түүнчлэн хамаатан садантайгаа уулзах эрх нь чөлөөтэй болно.
- Сэтгүүлч, мэргэжилтэн, судлаачид болон Куба улстай хамтран ажиллах сонирхолтой хүмүүс тусгай зөвшөөрөл олгоно.
- Хоёр орны хоорондын худалдааг өргөжүүлнэ.
- Албан ёсны зөвшөөрөл авсан жуулчин-америкчууд хувийн хэрэгцээнд зориулан Кубаас тамхи, архи, согтууруулах ундаа зэрэг Кубын бараа бүтээгдэхүүнийг авчирах боломжтой болно.
- АНУ-ын банкууд Куба улсад салбараа нээх боломжтой болно.
- Харилцаа холбооны тоног төхөөрөмжийг Куба экспортолно.
Кубын удирдагч Рауль Кастро мөн адил АНУ, Кубын харилцаанд өөрчлөлт оруулах талаар ярьсан нь Обамагийн мэдэгдэлтэй давхацсан юм.
Үүний дараа Кубын Засгийн газар Кубад байхдаа тагнуул хийсэн хэргээр 2009 онд баривчлагдаж, 15 жилийн хорих ял сонссон америк иргэн Алан Гроссыг сулласан юм.
Энэ бол АНУ, Кубын харилцааны шинэ хуудас хэмээн шинжээчид дүгнэлээ.
Куба улстай харилцаагаа сайжруулах энэхүү санааг Сенатын зарим гишүүд эсэргүүцэж байгаа юм. Тэд Обама Кубын Засгийн газрын харгис хэрцгий үйлдлийг дэмжиж байна хэмээн буруушаав.
Эргэн сануулахад 1959 онд болсон Кубын хувьсгалийн дараа АНУ тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн. Кубын эдийн засгийн хамгийн чухал салбаруудын хэвийн үйл ажиллаагааг алдагдуулах нь эдийн засгийн хориг арга хэмжээний гол зорилго байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди 1962 онд Кубын эсрэг бүрэн хориг тогтоожээ. Хоригийн дагуу АНУ-ын компаниуд Куба улстай худалдаа хийхийг хориглох, америкчуудыг Кубад аялал жуулчлалаар очихыг хориглох, Кубын усан онгоц, агаарын хөлгийг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байх зэрэг заалт орсон байна.
Кубын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг 1996 оноос бүр чангатгав. Гуравдагч оронд үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын компаниудыг тус улстай харилцахыг хориглосон юм. Мөн Куба улсад үйлдвэрлэсэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг АНУ-ын хилээр давуулахгүй байх шийдвэр гарсан байна.
2004 онд АНУ-ын засаг захиргаа Кубын эсрэг дахин өөр нэг хориг тогтоожээ. Энэ нь АНУ-д амьдардаг Куба гаралтай хүмүүс түүхэн эх орон руугаа мөнгө шилжүүлэхэд хязгаарлалт тогтоосон байна. Мөн Кубын эсрэг суртал ухуулгын нэвтрүүлгийн хэмжээг нэмэгдүүлжээ.
АНУ-д амьдардаг Куба гаралтай хүн гурван жилд нэг удаа нутагтаа очиж хамаатан садантайгаа уулзах болно гэж хууль гаргасан байна. Гэвч тэнд байх хугацаа нь 14 хоногоос хэтрэх ёсгүй юм. Мөн Куба улсад очсон хойноо өдөрт 50-аас дээш доллар үрэхийг хориглосон байдаг.
Эх сурвалж: ВВС