Эрүүл мэнд, спортын яамны харьяанд 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Харин өчигдрийн ээлжит бус хуралдаанаар эмнэлэг байгуулах ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.
Хүүхдийн эмнэлгийг хуучнаар Зам, тээврийн яамны байранд байгуулан, үйл ажиллагааг нь ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор эхлүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болголоо.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам байрлаж байсан Засгийн газрын X байрыг Зам, тээврийн яаманд шилжүүлэхээр болсон байна.