АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах тухай заасан хуульд гарын үсэг зурсан гэх мэдээллийг Цагаан ордноос няцаалаа.
Энэ сарын 12-нд АНУ-ын Конгресс ОХУ-ын эсрэг шинэ хориг тавих, Украинд цэргийн тусламж үзүүлэх тухай хуулийг дэмжин баталсан юм.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын эсрэг шинэ хоригт гарын үсэг зурж, баталгаажуулсан хэмээн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки өчигдөр /12.17/ хэвлэлийнхэнд хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн нь олон улсад шуугиан дэгдээлээ.
Үүний дараа дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Обама ОХУ-д шинэ хориг арга хэмжээ авна гэсэн мэдээлэл тархсан юм.
Харин Цагаан ордноос өнөөдөр дээрх мэдээллийг албан ёсоор няцаалаа.
Эх сурвалж: ИТАР ТАСС