-Орхон аймгаас мэдээлж байна-
Баян-Өндөр сумын хэмжээнд арванхоёрдугаар сарын 7-оос эхлэн явагдсан мал тооллогын ажил дуусчээ. Урьдчилсан байдлаар Баян-Өндөр сумын хэмжээнд нийт 21715 мал тоологдсон байна. Манай улс 1991 оноос хойш жил бүр мал тооллогын ажлыг явуулсаар ирсэн. 2003 оноос эхлэн мал тоолох тухай тогтоолд өөрчлөлт орж жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-оос 15-ны хооронд зохион байгуулж заншсан.
Энэ онд Баян-Өндөр сумын Малчин багийг Жаргалант сум руу шилжүүлсэнтэй холбогдуулан хөдөөгийн 7 чиглэлд мал тооллогыг явуулжээ. Мал тооллогын комиссын даргаар Баян-Өндөр сумын засаг дарга И.Баасанжав, нарийн бичгийн даргаар Баян-Өндөр сумын статистикч П.Гантуяа нар ажиллажээ.
Энэ жил Малчин багийг Жаргалант сум руу шилжүүлсэнтэй холбоотойгоор Баян-Өндөр суманд тоологдсон нийт малын тоо буурч байна.
Өнгөрсөн жил Баян-Өндөр суманд 123000 толгой мал тоологдож байжээ. Харин Жаргалант сумын хувьд энэ онд 567 айл өрх мал тооллогын ажилд хамрагдсан бөгөөд урьдчилсан байдлаар 72773 толгой мал тоологджээ.
Мал тооллогын нэгдсэн дүн эцсийн байдлаар арванхоёрдугаар сарын 20-д гарна.