Рублийн ханш маш хурдацтай унасаар ОХУ-ын эдийн засагт хямрал нүүрлэж байна. Нөхцөл байдал цаашид хэрхэх вэ, эдийн засгийг хямралаас сэргийлэх ямар арга зам байна, рублийн ханшийн уналтыг хэн зогсоож чадах вэ гэсэн асуулт хүн бүрийн анхаарлыг татаж байна.
РУБЛИЙН ХАНШИЙН УНАЛТ ЯМАР ХУВЬ ЗАЯАГ ДУУДАЖ БАЙНА ВЭ?
"ОХУ-ын эдийн засаг 2008 оны эдийн засгийн хямралын үетэй адил нөхцөл байдалтай нүүр тулж байна" хэмээн тус улсын Төв банкны нэгдүгээр орлогч дарга Сергей Швецевийн хэлсэн үгийг иш татан "Reuters" мэдээлж байна.
Тухайн үед хямралын улмаас эдийн засгийн өсөлт 9 хувь хүртэл буурч, ажилгүйдэл огцом нэмэгдэн, Засгийн газар банк болон санхүүгийн зах зээлийг дэмжсэнээр төрийн зардал огцом өссөн билээ.
Рублийн ханшийн огцом уналт иргэд, хөрөнгө оруулагчдыг сандралд оруулснаар тэд банкны хадгаламжин дахь мөнгөө татаж авах нь ихсэж байгаа аж. Үүний улмаас банкны систем хямралд өртөх юм.
2008 онд ОХУ-д нүүрлэсэн эдийн засгийн хямрал мөн оны намар дэлхийн эдийн засгийн хямралтай цуг болсон юм.
Энэ удаагийн хямрал мөн адил ОХУ-ын эдийн засагт ноцтой сөрөг үр дагавар авчирна. Тухайлбал, рублийн ханшийн огцом уналт иргэд, хөрөнгө оруулагчдыг сандралд оруулснаар тэд банкны хадгаламжин дахь мөнгөө татаж авах нь ихсэж байгаа аж. Үүний улмаас банкны систем хямралд өртөх юм.
1998 оны хямралын үеэр ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ байж болох дээд түвшин хүртэл нь өсгөсөн нь эцэст нь дефолтоор дууссан.
Харин одоо рублийн ханшийн уналт газрын тосны үнээс ихээхэн хамаарч байна. Газрын тосны үнэ хэдий чинээ унана рублийн ханшид ирэх дарамт төдий чинээ ихэснэ.
Нөгөө талаас рублийн ханшны удаан хугацааны уналт гиперинфляци буюу мөнгөний үнэгүйдэлд хүргэнэ. Мэдээж энэ нь Оросын эдийн засагт маш ноцтой хохирол учруулах бөгөөд үүнтэй тэмцэхийн тулд эдийн засгийн шинэчлэл хийх шаардлагатай аж. Харин ОХУ-ыг Засгийн газар шинэчлэл хийхэд бэлэн биш гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан юм.
РУБЛИЙН ХАНШИЙН УНАЛТЫГ ХЭН ЗОГСООЖ ЧАДАХ ВЭ?
ОХУ-ын валютын ханшны уналтыг улсын гол банк болох Төв банк зогсоох ёстой хэмээн тус улсын иргэд үзэж байгаа юм. Рублийн ханшийн тогтвортой байдлыг хадгалах ОХУ-ын Үндсэн хуулинд тусгагдсан түүний үүрэг аж.
Рублийн ханшид бодит нөлөө үзүүлэхийн тулд Төв банк гадаад валютын зах дээр нэг өдрийн дотор 5 тэрбум ам.долларын интервенци хийх замаар дотоодын валютын зах зээл дээрх валютын эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлж ханшийг өөрчлөх болон валютын ханшийн хэлбэлзэлийг бууруулах хэрэгтэй гэж шинжээчид хэллээ.
Дотоодын валютын зах зээл гэж юу вэ? Энэ нь ОХУ-ын банкууд, олон улсын хөрөнгө оруулагчид болон валютын арилжаа хийдэг бусад хувь хүн, албан байгууллага мөнгө худалдаалдаг, худалдан авдаг талбай юм. Төв банк ийшээ маш их хэмжээний доллар болон еврог эргэлтэнд оруулснаар рублийн эрэлт нэмэгдэх аж.
Гэвч энэ сарын 15-нд ОХУ-ын Төв банк рублийн ханшны сулралыг зогсоохын тулд бодлогын хүүгээ 10.5 хувиас 17 хувь болгон нэмсэн нь үр дүнгээ өгсөнгүй.
Гэвч өдөр болгон 5 тэрбум ам.доллараар валютын интервенци хийх валютын нөөц ОХУ-ын Төв банкинд байхгүй. Төв банк он гарснаас хойш рублийн ханшийг тогтвортой болгоход 80 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Сонирхуулахад, 2008-2009 оны санхүүгийн хямралын үед хагас жилийн хугацаанд Төв банк рублийн ханшийн уналтыг зогсоохын тулд 200 тэрбум ам.доллар зарцуулж байжээ.
Рублийн ханшийн уналтыг зогсоох бас нэг арга бол хүүгийн бодлогоо нэмэгдүүлэх. Бодлогын хүүгээ нэмэгдүүлэх тусам рублийн ханшны сулралыг ашиглан “тоглолт” хийж буй валют зуучлагч нарт хүндээр тусах юм. Гэвч энэ сарын 15-нд ОХУ-ын Төв банк рублийн ханшны сулралыг зогсоохын тулд бодлогын хүүгээ 10.5 хувиас 17 хувь болгон нэмсэн нь үр дүнгээ өгсөнгүй.
Үүнээс гадна Оросын Төв банк доллар, евро худалдаалдаг дуудлага худалдааг хэд хэдэн удаа зохион байгуулав. Энэ аргаар гадаадын зээлдэгчдэд өрөө төлөх шаардлагатай ОХУ-ын томоохон аж ахуйн нэгж, банкуудын доллар болон еврогийн хомсдолын асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон. Гадаад валютаа маш бага хүүгээр худалдсан боловч рубльд төдийлөн үр ашгаа өгөөгүй байна.
Одоо үүсээд буй нөхцөл байдлаас гарахын тулд ОХУ-д засаглалын бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй хэмээн эдийн засагчид үзэж байна. Гэвч дээр дурдсанчлан улс төр тогтворгүй байгаатай холбогдуулан шинэчлэл хийхгүй.
РУБЛИЙН УНАЛТ ЯМАР САЛБАРТ ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?
Рубль үнэгүйдэж эхлэхээр өргөн хэрэглээний бараанаас авахуулаад бүх юмны үнэ өснө. ОХУ-ын Үндэсний статистикийн газраас авсан мэдээллээр энэ сарын 8-ний өдрийн байдлаар тус улсын инфляцийн түвшин 8.9 хувьд хүрэв. Харин энэ сарын эцэс гэхэд 10 хувьд хүрнэ хэмээн тус улсын Сангийн яам таамаглав.
Рублийн ханшны сулрал импортын эдийн засагт хамгийн их цохилт үзүүлж байна. ОХУ-д импортын бараа бүтээгдэхүүнээ гадаад валютаар худалдан авдаг болохоор эдийн засагт тооцоолоогүй зардлууд бий болж байгаа гэнэ.
Ядуу хүмүүсийн тоо 15.7 саяд хүрсэн бөгөөд инфляфи өсч буй энэ нөхцөл байдалд тэдний тоо ч нэмэгдэнэ гэж шинжээчид мэдээллээ.
Статистик судалгаанаас үзэхэд ОХУ-ын бараа бүтээгдэхүүний 40 гаруй хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг юм.
Түүнчлэн ОХУ аж үйлдвэр, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөө гаднаас импортолдог. Оросын төсвийн орлогын 50 хувийг бүрдүүлдэг түүхий эдийн үйлдвэрлэл рублийн ханшны уналтад мөн өртлөө. ОХУ-ын томоохон газрын тос, байгалийн хийн компаниуд импортын тоног төхөөрөмж, барууны газрын тосны үйлчилгээний компаниудтай нягт холбоотой ажилладаг байна.
Тухайлбал, Газрын тос боловсруулахад ашигладаг гадаадын тоног төхөөрөмжийн хамаарал 17-78 хувь хүртэл байдаг аж.
Импортын бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэний улмаас жирийн орос иргэдийн ч амьдрал ахуй эрс мууджээ. Ядуу хүмүүсийн тоо 15.7 саяд хүрсэн бөгөөд инфляфи өсч буй энэ нөхцөл байдалд тэдний тоо ч нэмэгдэнэ гэж шинжээчид мэдээллээ.
ХЯМД РУБЛЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?
Рублийн ханшны уналтын улмаас хохирол амссан нэгэн байхад үүнээс ашиг хүртэж буй нэг нь бас байна. ОХУ-ын металь, газрын тос, байгалийн хий экспортлогчдод энэ нь ашигтайгаар тусаж байна. "Роснефть", "Лукойл", "Норильск Никель", "ОХУ-ын хөнгөн цагаан" зэрэг компаниудын хувьд гадаад валютаар хийсэн наймаа рубльд тулгуурласан үйлдвэрлэлийн зардлаас хэд дахин давж гарч их хэмжээний ашиг авчирч байна.
Түүнчлэн гадаад валютаар цалин хөлсөө авдаг иргэдэд мөн багагүй ашгаа өгөх юм.
Эх сурвалж: ВВС