АНУ-ын Батлан хамгаалах яам Ази-Номхон далайн бүс нутаг дахь “Ф-35” сөнөөгч онгоцны засвар үйлчилгээг хийлгэхээр Австрали, Японыг сонголоо гэж хөтөлбөрийг гүйцэтгэх офицер, Агаарын цэргийн хүчний дэслэгч генерал Кристофер Богдан мэдэгджээ.
Богдан, "Ф-35" нисэх онгоцны их биеийн засвар үйлчилгээ, шинэчлэл, чанарыг сайжруулах ажлыг Номхон далайн умардад Япон улс, Номхон далайн өмнөдөд Австрали хийнэ гэж мэдэгдэв.
Хоёр орон 2018 оноос хэтрүүлэхгүй байгууламжаа ажиллагаанд оруулах төлөвтэй байна. Австрали 2018 оны эхээр моторын анхан шатны засвар үйлчилгээгээр хангах бол Япон 3-5 жилийн дараа моторын нэмэлт засвар үйлчилгээгээр хангах ажээ.
"Ф-35" нисэх онгоцны онцлог болох дэвшилтэт үл үзэгдэх чадварыг АНУ болон бусад найман улс хамтран хөгжүүлсэн байна.
Япон улс үүнд оролцоогүй боловч “Mitsubishi” компани Айчи муж дахь үйлдвэртээ “Ф-35” сөнөөгч онгоцыг угсарчээ. “Mitsubishi” компани Өмнөд Солонгос болон бусад улс орнуудаас “Ф-35” –ын засвар үйлчилгээний захиалга авахаар төлөвлөсөн байна.