Палестин гэсэн тусгаар улс байгуулах хугацаа болон Палестины нутаг дэвсгэрээс Израилийн цэргүүдийг гаргах хугацааг товлосон тогтоолын төслийг Иордан улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барьжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудтай хэлэлцэх аж.
Тус тогтоолд Израиль, Палестин улс гэсэн бие даасан, ардчилсан хоёр улс байгуулах талаар заасан юм. Түүнчлэн хоёр улсын хилийг 1967 оны зургадугаар сарын 4-нд тогтоосон хилийн шугамаар тогтоох, Израиль 2017 оны эцэс гэхэд Палестины нутаг дэвсгэрээс цэргээ татан авах ёстой гэж заажээ.
Хэрэв тус тогтоол батлагдвал 2017 оны эцэс гэхэд Палестин “улс” гэсэн статустай болж магадгүй байна.
Палестин тусгаар улс болбол 50 гаруй жил үргэлжилж буй Газын зурвасын мөргөлдөөн эцэс болох юм.
Дашрамд дурдахад 2012 онд НҮБ-ын ажиглагч орны статусыг авснаас хойш Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх орнуудын тоо нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд арваннэгдүгээр сарын 14-нд Их Британийн парламент, 23-нд Ирландын сенат, арванхоёрдугаар сарын 3-нд Францын парламент Палестины тусгаар улсын статусыг хүлээн зөвшөөрлөө.
Эх сурвалж: RT