Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй XXI зуунд компьютерын суутан гэдэг ямар хүчтэй гэдгийг баталсан үйл явдлын гэрч болж байна бид. Энх тайвныг хамгаалагчид гэсэн нэртэй хэсэг этгээдүүд Sony Pictures-ийн сүлжээнд халдан орж хамаг мэдээллийг хуу хамснаас хойш гурван долоо хоног өнгөрчээ.
Энэ хугацаанд компанийн маш нууц мэдээлэл алдагдаж, нээлтээ ч хийж амжаагүй байсан бүтээлүүд интернетээр нэг тарж, эцэст нь ярианы гол сэдэв болж байсан “Ярилцлага” уран сайхны кино нээлтээ хийхээргүй болчихлоо.
Гэтэл өмнө нь тус компанид ажиллаж байсан хоёр ажилтан өөрсдийнх хувийн мэдээллийг хангалттай сайн нууцалж чадаагүй гэх үндэслэлээр компанийг шүүхэд өгчээ.
Гэтэл өмнө нь тус компанид ажиллаж байсан хоёр ажилтан өөрсдийнх хувийн мэдээллийг хангалттай сайн нууцалж чадаагүй гэх үндэслэлээр компанийг шүүхэд өгчээ. Нэгдсэн улсын Калифорни мужийн шүүхэд болон Лос Анжелес хотын шүүхэд хоёр гомдол ирсний дагуу хэргийг авч хэлэлцэхээр болсон байна.
Майкл Корона, Кристина Матис нар Хакерууд компанийн ажилтнуудын мэдээллийг интернетэд тавих үед тэдний хувийн нууц хамт задарсан гэж мэдүүлжээ. Корона Sony Pictures-т 2007 онд ажиллаж байсан бол Матис 2002 онд ажлаасаа гарч байсан гэнэ.
Коронагийн бичсэн гомдолд “Sony компани өөрсдийнхөө сүлжээний аюулгүй байдлыг хангаж, мэдээллийн серверийнхээ сул талыг сайжруулж чадаагүйн улмаас ийм асуудал үүслээ. Хамгийн гол нь энэ асуудал аль эртний түүхтэй. Гэтэл Sony энэ хугацаанд юуг ч сайжруулахгүйгээр “болно доо” гэх бодол тээсээр миний мэдээллийг алдчихлаа” гэжээ.
Харин Матис “Компани сүлжээний аюулгүй байдал бүрэн хангагдаагүй гэдгийг мэддэг л байсан. Тэгээд ч Ким Жон Уныг хөнөөхийг завдах хоёр сэтгүүлчийн тухай “Ярилцлага” кино гарна гэсэн мэдээлэл гармагц л Хойд Солонгос анхааруулга өгсөн шүү дээ. Тиймээс компани ажилтнуудынхаа үнэ цэнэтэй, маш нууц мэдээллийг алдана гэдгээ ухаарсан, үгүй ядах даа ухаарах ёстой байсан юм” гэсэн байв.
Холбооны мөрдөх товчоо албан ёсоор энэ хэргийн ард Хойд Солонгос байсан гэж зарласан. Тиймээс энэ асуудал одоо зүгээр нэг Кино студи биш улс төрийн хэмжээнд яригдахаар болж байна. Учир нь хакерууд маш нууц мэдээлэл задруулсан, алан хядах ажиллагаа явуулна гэж сүрдүүлсэн гэх мэт томоохон хэрэг өдүүлээд байгаа билээ.
Магадгүй Sony Pictures энэ халдлагын улмаас үнэхээр газрын хөрснөөс арчигдаж ч болох юм.