Лигийн эхний тоглолтондоо Арслангуудад хожигдол хүлээгээд байсан өнгөрсөн улирлын аварга "СБЛ Хасын хүлэгүүд" баг улирлын хоёр дахь тоглолтоо "Их Өргөө Аравтууд" багийн эсрэг хийлээ.
Энэ тоглолтонд Хүлэгүүдээс залуу довтлогч А.Бямбадорж 26 оноогоор тэргүүллээ.
Багийн лидер Б.Билгүүн 22 оноо, 6 оновчтой дамжуулалт, 3 хаалт, М.Отгонмөнх 19 оноо, 11 самбар, 6 бөмбөг таслалт, О.Сэргэлэн 11 оноо, 6 самбар, 8 оновчтой дамжуулалт хийжээ.
Мөн тэд багаараа 18 бөмбөг таслалт хийжээ.
Улмаар тоглолт эцсийн мөчид шийдэгдэж, ширүүн өрсөлдөөнтэй тоглолтонд 94:92 харьцаатай СБЛ Хасын Хүлэгүүд баг хожиж, улирлын эхний ялалтаа авлаа.
Харин Их Өргөө Аравтууд багаас Jordan McCoy 24 оноо, 16 самбар, Д.Мөнхтүвшин 23 оноо, 7 самбар авч багаа тэргүүлжээ.
Мөн өнгөрсөн жил тэдний бүрэлдэхүүнд төвийн тоглогч Aundre Williams энэ өдөр эргэн ирж, эхнийхээ тоглолтонд оролцсон.
Тэрээр 18 оноо, 14 самбар авсан бол, Ш.Сэдбазар 10 оноо, 8 самбар, 6 оновчтой дамжуулалт, Б.Билгүүн 10 оноо, 6 самбар, 5 оновчтойд дамжуулалт хийжээ.
Мөн багийн лидерүүдийн нэг С.Батбямба бага зэргийн бэртэл авсанаар, энэ тоглолтыг орхисон юм.
Тоглолтын эцсийн шидэлтийг Аравтуудаас Д.Мөнхтүвшин шидсэн ч, цагариганд ойж гарсанаар тоглолт өндөрлөсөн.
Ингэснээр Аравтууд баг 2 тоглолт дараалан, маш ойрхон онооны зөрүүтэй, харамсалтай ялагдал хүлээлээ.