Германы машин үйлдвэрлэгч BMW компани ухаалаг цагаар удирдаж машиныг зогсоолд тавьдаг системийг хөгжүүлж эхэлжээ. 2015 оны CES үзэсгэлэнд танилцуулахаар төлөвлөж байгаа эргэн тойрон мэдрэгч бүхий BMW i3 машин хэрэглэгчийнхээ “тушаалаар” зогсоолд очиж зогсож чаддаг болсон байна.
Сонирхолтой нь 1997 онд дэлгэцнээ гарч байсан Пирс Броснаны “Tomorrow Never Dies” бүтээлд BMW компанийн 750il загварын машиныг нууц ажилтан 007 утсаараа удирдаж байгаа хэсэг гардаг. Яг үүнтэй адил системийг бүтэн 17 жилийн дараа компани танилцуулахад бэлэн болжээ. Системийг бүрэн хөгжүүлж дууссаны дараа үйлдвэрлэгдэх бүхий л машинуудаа ийм технологитой бүтээхээр зорьж байгаа юм байна.
17 жилийн дараа BMW компани өөрийгөө жолооддог системийг хөгжүүлж чаджээ
Энгийнээр ирэх нэгдүгээр сард Лас Вегаст хүмүүсийн нүдийг хужирлах энэ машин өөрөө зогсоолдоо очиж чаддаг гэсэн үг юм. Компанийн тайлбарлаж байгаагаар жолооч нь утсан дээрээ суулгасан тусгай аппликейшнийг ажиллуулахад л машин өөрөө зогсоолоо хайж олоод очиж зогсоно.
Машинд суурилуулсан лазер мэдрэгч орчин тойронд юу байгааг бүгдийг мэдээлэх учир машин ямар нэг юм очоод мөргөнө гэж санаа зоволтгүй. Дээрээс нь BMW i3 машины компьютер нь орчин тойрондоо тохируулан явах замаа урьдчилан сонгох аж.
Үүнтэй төстэй өөрөө зогсоолд очиж зогсдог машиныг өнгөрсөн 2013 оны CES үзэсгэлэн дээр Audi компани танилцуулж байсан билээ. Гэхдээ тэдний машин урьдчилан заасан газар руу л явж чаддаг хэвээр байгаа. Харин 2009, 2011 онуудад автоматжуулсан машин танилцуулж байсан туршлагатай BMW компанийн энэ удаагийн технологи илүү дэвшилтэт болжээ.
Түүнчлэн BMW энэ жилийн CES үзэсгэлэн дээр олон нийтийн өмнө анх удаа өөрийгөө жолооддог машин танилцуулж байсан юм. Tesla болон Google зэрэг технологийн аваргууд мөн л өөрийгөө жолооддог машин хөгжүүлж байгаа төдийгүй Tesla-гийн сүүлд танилцуулсан D загвар нь энэ зах зээл дээрх хамгийн өндөр төвшинд хүрээд байгаа билээ.
Гэхдээ л хүн төрөлхтөн машиндаа суугаад тайван унтаж явах цаг ирэх хараахан болоогүй л байна.
Tomorrow Never Dies киноны BMW 750il загвар гардаг хэсэг