ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өчигдөр /12.18/ жил бүр хийдэг ээлжит хэвлэлийн хурлаа хийсэн юм.
Тус хэвлэлийн хуралд гадаад, дотоодын 1259 сэтгүүлч оролцсон. Путин 39 сэтгүүлчийн 53 асуултанд хариуллаа.
Путины хэвлэлийн хурал ОХУ-ын эдийн засгийн хямралтай давхацсан учир дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм.
Ингээд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний хэвлэлийн хурлын юуг онцолсон талаар тоймлон хүргэж байна.
АНУ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮД
The New York Times: Путин ОХУ-ын нөхцөл байдалд гадаад хүчин зүйл нөлөөлсөн гэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлын үеэр эдийн засгийн хямралд газрын тосын үнийн уналт, барууны хоригоос гадна бусад гадны хүчин зүйлс нөлөөлсөн гэв. Үүний зэрэгцээ, ноён Путин хямрал хоёр жил үргэлжилнэ. Үүний дараа эдийн засаг сэргэнэ хэмээн The New York Times мэдээллээ.
Түүнчлэн Путин Украины Ерөнхийлөгч Порошенко тус улсын зүүн бүс нутаг болж буй мөргөлдөөнийг арилгахын тулд тодорхой ажлууд хийж байгаа гэнэ. Гэвч Киевт үүнд саад болж буй хүчин зүйл бий. Сүүлийн хэдэн сар ОХУ Украины хямралын талаарх үзэл бодлоо өөрчлөн, өдөөн хатгасан аястай үг хэрэглэхээ больсон хэмээн New York Times онцлов.
The Wall Street Journal: Владимир Путин Оросын эдийн засгийн төлөө санаа зовогсдыг тайвшруулахыг оролдов
"Ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгийн хямрал хоёр жилийн дотор дуусна хэмээн оросуудыг тайвшруулахыг оролдов. Засгийн газар болон Төв банк хоцорсон ч шаардлагатай арга хэмжээг авч байна гэлээ. Баруун, ОХУ-ын харилцааны талаарх асуултад барууны орнууд Оросыг удирдах гэж оролдож байна хэмээн буруутгасан өнгө аястай хариулсан гэв. Украины хямралын улмаас барууны орнуудын тавьсан хориг ОХУ-ын эдийн засгийн зөвхөн дөрөвний нэгт нөлөөлсөн. Одоо үүсээд буй нөхцөл байдал Крымийн төлөөх “төлөөс” биш харин ОХУ "тусгаар тогтносон, бүрэн эрхт" улс байхыг хүссэний төлөөх төлөөс гэсэн юм.
Украины зүүн бүс рүү сайн дураараа явсан цэргүүд хөлсний алуурчид биш, Засгийн газар тэдэнд мөнгө төлдөггүй
Кремлийн Украины хямралын асуудлаар баримталж буй бодлогыг буруу гэж үзэхгүй байгаа талаар Путин хэлэв. "Миний бодлоор бидний зөв, харин барууны орнуудын буруу гэж бодож байна" гэж Путин хэлсэн юм. Мөн тэрбээр ОХУ цэргийн сургуулилтаа бэхжүүлэн, түрэмгий бодлого явуулж байна гэсэн мэдээллийг няцаан, түрэмгий бодлого явуулж байгаа орноор АНУ-ыг дурдсан юм.
Харин эдийн засгийн талаар улс оронд хямрал нүүрлээд байна. Гэхдээ Төв банк зээлийн бодлогоо хэвээр хадгалж, хатуу баримтална гэжээ.
CNN: Путин: Бид хэн рүү ч дайраагүй, хэнтэй ч дайтаагүй
"ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины хямралыг шийдвэрлэхэд ОХУ зуучлагчийн үүрэг гүйцэтгэх сонирхолтой байна. Түүний хэлснээр хямралыг шийдвэрлэх дараагийн алхам Минскийн хэлэлцээрийн хэрэгжилт. Гэхдээ Киевийн эрх баригчид хэлэлцээрт заасан үүргээ биелүүлэх хэрэгтэй. Мөн тэрбээр Украин улс нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг сэргээхийг хүсэж байвал тэр нь нээлттэй, шударга замаар явагдах ёстой гэдгийг онцлов.
Bloomberg: Путин ОХУ-ын хямралын талаар байр сууриа илэрхийллээ
Гурван цаг үргэлжилсэн хэвлэлийн хурлын үеэр Владимир Путин “АНУ болон ЕХ Оросыг тогтворгүйжүүлэх оролдлого хийж байна хэмээн буруутгаж, рублийн ханшийн огцом уналтад гадаад хүчин зүйлс нөлөөлсөн гэв. Путин Оросын иргэдэд хандан эдийн засгийн хямралд бэлтгэхийг зөвлөн, улс орныг энэ байдлаас гаргана гэв.
ИХ БРИТАНИЙН ХЭВЛЭЛ
The Financial Times: ОХУ-ын банк хоорондын зээлийн хүү сүүлийн 9 жилд байгаагүйгээр өснө
"Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Путин эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн юм.
Түүнчлэн хямралын улмаас ОХУ-ын банк хоорондын зээлийн хүү сүүлийн есөн жилд байгаагүйгээр өсөж магадгүй. Эдийн засгийн хямралтай байгаа хэдий ч Путин ОХУ-ын гадаад бодлого, Украины хямралын талаарх хандлагаа өөрчлөөгүй байна.
"Манай эдийн засаг газрын тосны үнэ унасан ч үүнтэй дасан зохицно. Нэг баррель газрын тос 40 ам.доллар хүртэл унасан ч оросын эдийн засаг ажрахгүй" гэв.
The Guardian: Эдийн засаг хоёр жилийн дотор нөхөн сэргээгдэнэ
"Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид Путинаас ОХУ-ын эдийн засгийн хямралд өөрийгөө хариуцлага хүлээх ёстой эсэх болон 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар асуув. Би хариуцлагаас хэзээ ч зугтаж байгаагүй. Засгийн газар болон Төв банк эдийн засгийн хямралыг давж гарах стратеги боловсруулж байгаа. Харин 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд ярихад арай эрт байна гэсэн юм.
ГЕРМАНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ
Die Welt: Путин ОХУ-ын эсрэг "хана" барихаа зогсоохыг шаардав
НАТО-гийн цэргийн бааз Украины бүс нутгаар тэлэх нь хүйтэн дайны эхлэл хэмээн Путин үзэж байна. Украин зүүн Европын орнуудын цэргийн эвсэлд нэгдэж байгаа нь Берлиний ханын адил ОХУ-ын эсрэг "хана" босгож байгаатай адил гэв.
Süddeutsche Zeitung: Путин Украины зүүн бүст байгаа орос дайчдыг өмөөрөв
Украины зүүн бүсийн салан тусгаарлагчидтай хамт дайтаж буй орос цэргүүдийг ойлгож байна хэмээн Путин хэллээ. "Украины зүүн бүс рүү сайн дураараа явсан цэргүүд хөлсний алуурчид биш, Засгийн газар тэдэнд мөнгө төлдөггүй. Тэд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар тийшээ явсан.
ФРАНЦЫН Le Monde: Путин Украины зүүн бүст дайтаж буй орос цэргүүдийн тоог хэлсэнгүй
Украины зүүн бүсийн салан тусгаарлагчидтай хамт дайтаж буй орос цэргүүдийн тоо, амиа алдсан цэргүүдийн тооны талаарх Украинаас ирсэн сэтгүүлч Путинд тавилаа. Тэрбээр энэ асуултад хариулаагүй бөгөөд тэд сайн дураараа тийшээ явсан гэв. Москва Украин руу цэрэг болон цэргийн тоног төхөөрөмж илгээсэн гэдгээ үгүйсгэсээр ирсэн.
ТУРКИЙН Haberturk: Хэрэв Европ байгалийн хийг хүсэж байвал түүнийг Туркээс авч болно
Орос-Туркийн харилцааны талаар Путин ОХУ Туркийн эрчим хүчний хэрэгцээг хангасан хэвээр байна гэв. Турк ОХУ-ын байгалийн хийг дамжуулах “Цэнхэр урсгал” хийн хоолойн чухал түнш гэв. Үүний зэрэгцээ Турк, ЕХ-ны хил дээр байгалийн хийн хоолой барих эсэх нь ЕХ-ноос хамаарна. Хэрэв Европ байгалийн хий хүсэж байвал Туркээс авч болно гэв.