Монгол Улс, Казахстаны хооронд байгуулсан “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай гэрээ”-ний дагуу тус улсад ял эдэлж байсан манай улсын хоёр иргэнийг Тахарын ерөнхий газрын ажилтнууд өчигдөр эх оронд нь авчирлаа. Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, УЕПГ-ынхан нэлээд эртнээс хөөцөлдсөний эцэст ажил болж буй нь энэ.
Тодруулбал, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа Казахстанд айлчилж, дээрх гэрээг хийж, ял эдэлж буй хүмүүсээ шилжүүлж авах талаар анхаарч ажилласан юм. Дээр нь тус улсад хоригдож байсан манай иргэд эх орондоо ял эдлэх хүсэлтэйгээ илэрхийлснээр ийнхүү нутгийн бараа харж буй аж.
Бидэнд олдсон мэдээллээр эх орондоо ирсэн хоёр хүн нь эгч нарынхаа золиос болж, эхнэрийнхээ хамт Казахстанд баригдан 10 гаруй жилийн ялаар шийтгүүлээд байсан Б гэнэ. Түүнийг эхнэр О-гийнх нь хамт авчирсан юм байна. Тэд өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхээр “Нутагтаа ялаа эдлэх хүсэлтэй” гэдгээ илэрхийлж, хорих ангийн удирдлага, тус улсын холбогдох яамдад хандаж байсан гэдэг.
Б-гийн төрсөн эгч нар болох Б.Хулан, Халиун нар нутаг нэгтнүүдээрээ хар тамхи залгиулан зөөлгөн, золиослож, олон хүнийг эх орондоо болон харийн шоронд хориулсны, зарим нь ялын дээд хэмжээ сонсоод байгаа билээ. Тэдэнд зулай зулайгаа гишгэж төрсөн дүүгээ эхнэрийнх нь хамт золиослох юу ч биш байсан гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тогтоогоод байгаа.
Дээрх хоёр эмэгтэй төрүүлсэн эхийгээ ч хэрэгтний ширээний ард суулгачихсан юм. Нутаг нэгтнүүдээрээ зогсохгүй, төрөл төрөгсдөө золиослогч дээрх хоёр хүний нэг Б.Халиун нь гэртээ болон нэгэн монгол оюутны байранд 75 кг герион хадгалж байгаад Малайзын цагдаагийнханд баригдаад буй. Түүнд холбогдох хэргийг хараахан шийдвэрлээгүй, хамт баригдсан хоёр монгол оюутныг цагаатгасан гэсэн мэдээлэл бий.
Г.Равжаа