Бүргэд овогтой Төрболдын Бат-Оргил. Эрх зүйч мэргэжилтэй. 1995 онд МУИС-ийн ХЗДС-ийг төгссөн. 2007 онд АНУ-ын James Madison-ы их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 1995-2002 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, Дэлхийн банкны төслийн ажилтан, мөн төслийн удирдагч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2007-2009 онд АМГТХЭГ-т ажиллаж байгаад 2009-2012 онд “Монголын алт” ХХК, Нарийнсухайтын төмөр замын төслийн удирдагчаар тус тус ажилласан. 2012-2013 онд “Оюутолгой” ХХК-ийн Засгийн газар, олон талт хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оноос “Реформ клуб”-ийн зохицуулагч, “Тэнгэр констракшн” компанийн бизнесийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
Манай улсын нэгэн бөө сайд мөнгөний тухай мундаг онол дэвшүүлж, тусгаар тогтносон улс байгаа л юм бол мөнгө гэж байдаг, хаашаа ч алга болдоггүй юм, хэрэгтэй бол хэвлээд гаргачихна гэж нэг хэсэг дүвчигнэв. Энэ солиорлын бодит үр дүн нь өнөөдөр эдийн засгийн гүн хямрал болон бидний нуруун дээр буулаа. Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлох, уураг тархи болсон хамгийн чухал яамыг толгойлж байсан тэр хүнд санхүүгийн байтугай мөнгөний тухай наад захын ойлголт үгүй байсны балгийг засах гэж одоо бүгд сандралдаж, шийдэл хайцгааж байна.
Нэгд, мөнгө гэдэг нь бидний гартаа барьдаг мөнгөн тэмдэгт төдий биш гэдгийг тэр хүн мэддэггүй аж. Бэлэн мөнгө нь эрүүл саруул эдийн засагтай улсын нийт мөнгөний 10-15 хувиас хэтэрдэггүй. Жишээлбэл, улсын мөнгө гэдэг нь хувь хүний хөрөнгөтэй ижил юм. Түрийвчинд байгаа бэлэн мөнгө, банкны хадгаламж, шаардлага гарвал хурдан зараад бэлэн мөнгө болгож болох гар утас зэрэг хөрөнгө нь мөнгөний М1 гэдэг зэрэглэлтэй адил. Түүний дараах ээлжинд хурдан борлогдож, даруй бэлэн мөнгө болдоггүй унаа тэрэг, булган дээл мэт нь М2-ын адилтгал юм.
Нэлээд удаж байж борлогдох орон сууц, эдлэн газар мэт хөрөнгийг М3 ангиллын мөнгөтэй дүйцүүлж болно. Манай улсын эдийн засгийн багтаамж бага тул олон улсын зэрэглэлээр М3-ын хэмжээнд хүрэх мөнгө байдаггүй. Иймд бидний өнөөгийн нөхцөл байдал бэлэн мөнгөгүй, данс нь улайчихсан, нэг хэсэг гэнэт орж ирсэн мөнгөөрөө үнэтэй гар утас, чамин машин худалдаад авчихсан, дээрээс нь яаж буцааж төлөхөө мэдэхгүй үлэмж их өр зээлтэй, өөрийн гэсэн орон гэргүй ядуухан эдийн засагтай улсын хэмжээнд байна.
Мөнгөний эргэлт (Money velocity) гэж өөр нэгэн чухал ойлголт бий. Үүнийг цусны даралттай адилтгаж болно. Эдийн засаг дахь мөнгөний хэмжээ нь М1 хэр хурдан эргэлдэж байгаагаас шууд хамаарна. Маш бүдүүлгээр тайлбарлахад, та банкинд 1.000.000 төгрөг хадгалуулж, банк түүнийг надад зээлүүлж, би түүгээр бараа татан авч, надад бараа зарсан хүн банкинд энэ мөнгийг буцаан байршуулахад эдийн засагт 1.000.000 биш, 2.000.000 төгрөг болон үрждэг. Өсөж байсан эдийн засаг нэлэнхүйдээ унахад энэ мөнгө буцаад 1.000.000 төгрөг болж агшаад зогсохгүй өрийн сүлжээ бий болгож, санхүүгийн хямрал үүсгэдэг жамтай. Цус нь эргэлдэхээ больсон хүний даралт унаж, ухаан алдан муужирдагтай адил бүх аж ахуйн нэгж одоо мөнгөний гачаалд орж, эхнээсээ хаалга үүдээ барьж байгаа нь энэ билээ.
Манай эдийн засгийн зүрх нь уул уурхай, судас нь барилгын салбар, хялгасан судаснууд нь арилжаа, харин гадаадын хөрөнгө оруулалт нь цусыг маань баяжуулж байдаг хүчилтөрөгч юм. Харамсалтай нь том болон хялгасан судаснууд маань сиймхий тул хамаг цус нь гадагш урсан гардаг. Өөрөөр хэлбэл, бид барилгын материал болон бусад өргөн хэрэглээний бараагаа дандаа импортоор авдаг тул уул уурхай, ноолуураас арай гэж олсон мөнгөө эргээд гадагш гаргадаг. Ингээд гадаад худалдааны баланс алдагдал хүлээн, бид цус алдаж байгаа л гэсэн үг. Ухаангүй популист бодлогын харгайгаар бид зүрхээ ч зогсоож, хүчилтөрөгчөө ч хааж дөнгөлөө.
Эдийн засаг дахь цусны даралтаа улс өөрийн сангийн болон мөнгөний бодлогоороо зохицуулж байдаг. Гэвч манайд энэ хоёр бодлого хоорондоо ямар ч уялдаагүй болж, дээд доод даралт нь нийлж, цус харвах хэмжээнд хүрлээ. Монгол Улсын Төвбанк юугаар ч баталгаажаагүй гурав гаруй их наяд төгрөг (одоо хэд ч болж байгаа юм бүү мэд) хэвлэн эдийн засагтаа цутгаад олигтой үр дүнд хүрээгүйгээр зогсохгүй үүгээрээ төгрөгийн ханшийг унагав. Үүнийг валютын ханшийн өсөлттэй нь нийлүүлж тооцвол бодит инфляцын түвшинг 30 гаруй хувьд хүргэлээ.
Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайд нар нь гаднаас авсан зээлийг өрөнд тооцохгүй гэж нуугдан тоглож, үлэмж хэмжээний мөнгийг балансаас гадуур байлган төсвийн алдагдлаа нууж манийгаа зальдаж ядав. Биднийг ч яах вэ, эдийн засгийг зальдаж чадахгүйгээс хойш түүнийгээ өр гэнэ үү, зээл гэнэ үү падгүй шүү дээ. Төсвийн балансыг сайхан харагдуулж болно, харин бидний амьдрал ямар болчихов оо гэдгийг одоо хэнээсээ нуух билээ?
Ийм л байдалд хүргэсэн айл өрхийг Шийдлийн Засгийн газар хүлээн авлаа. Босгож дөнгөдөг л байгаа даа?
2014 оны арванхоёрдугаар 10
Т.Бат-Оргил