АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Оросын эсрэг хориг арга хэмжээ авах болон Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх тухай “Украиныг дэмжих тухай хууль-2014”-т гарын үсэг зурлаа хэмээн Цагаан ордноос мэдээллээ.
Тус хуульд гарын үсэг зурснаар ОХУ-ын эсрэг шинэ хориг ноогдуулна гэсэн үг биш гэдгийг Цагаан ордноос дамжуулав.
Хэрэв Москва Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэн, Украины тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд халдахгүй гэвэл ОХУ-ын эсрэг хоригийг цуцлахад бэлэн хэмээн Обама хэллээ.
Тэрбээр Украины хямралыг дипломат аргаар шийдвэрлэх хүсэлтэй байгаа юм.
Мөн Украины зүүн нутгийн салан тусгаарлагчдад зэвсгийн тусламж үзүүлэхээ зогсоохыг Москвад уриалсан юм.
Тус хуулийн төслийг АНУ-ын Сенат энэ сарын 12-нд Ерөнхийлөгч Обамад өргөн барьсан.
Энэ сарын 17-нд Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын эсрэг шинэ хоригт гарын үсэг зурж, баталгаажуулсан гэсэн нь шуугиан дэгдээсэн юм.
Харин өчигдөр /12.18/ Цагаан ордноос тус мэдээллийг албан ёсоор няцаан, Обама тус хуулийн төслийг энэ долоо хоногтоо багтаан багталгаажуулна гэсэн юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС