“Дэлхийн мисс”-ийг зохион байгуулагч хорооноос ирэх оноос эхлэн оролцогчдын усны хувцастай үзүүлбэрийг хасах гэж буйгаа мэдэгджээ.
“Дэлхийн мисс”-ийн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Жулиа Морли “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тайзан дээр бикини өмсөөд өөдрөг алхаж байгаа эсвэл биенийхээ аль нэг хэсгээс санаа зовсон эмэгтэй хүнийг тэр тайзан дээр харах шаардлагагүй гэж би бодож байна. Усны хувцас өмслөө гээд тухайн эмэгтэйд, бидэнд ч ямар ч ач холбогдолгүй юм. Нэг оролцогчийн өгзөг нөгөөгөөсөө хэр хэмжээгээр том байна гэдэг бол бүр ч сонин биш. Бид оролцогчийн өгзгийг биш дуу хоолойг нь чухалчилж байгаа гэдгийг санах хэрэгтэй” гэжээ.
“Дэлхийн мисс” тэмцээнийг Жулиа Морлигийн нөхөр Эрик анх санаачлан 1951 онд зохион байгуулж байсан бөгөөд энэ үеэс “Усны хувцастай үзүүлбэр” тасралтгүй явагдсаар иржээ. Харин сүүлийн жилүүдэд тэмцээний нэг хэсэг болох энэхүү үзүүлбэр хуучирсан, тийм ч чухал биш мэт санагдах болсноо ярилцлагын үеэр мөн дурджээ.
Тиймээс тэд 2015 онд Усны хувцастай үзүүлбэрийг хасахаар төлөвлөж байгаа бөгөөд хасахгүй байлаа ч нэг нэгээрээ алхах биш олуулаа тайзан дээр гарна гэж мэдэгджээ.