Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн буюу I-V ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт маргаашнаас эхэлнэ.
Боловсролын яамнаас бага ангийн хоёрдугаар улиралд 6 долоо хоног хичээллүүлж, 5 долоо хоног амрахаар хичээлийн жилийн бүтцийг баталжээ.
Хөдөө орон нутгийн сурагчид мал төллөх үеэр буюу III улирлаар буюу хавар нийслэлийн сурагчдаас нэг долоо хоног илүү амардаг аж.
Энэ улиралд сурагчид дараах хүснэгтэд үзүүлсэн хугацаанд тус тус амарна.
Анги | Хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид | Нийслэлийн сургуулийн сурагчид |
Бага анги | I.10-II.09 | XII.20-I.26 |
Дунд анги | I.26-II.09 | I.03-I.26 |
Ахлах анги | I.31-II.09 | I.10-I.26 |
Нөгөөтэйгүүр сурагчдын амралт эхлэхээр хүүхдүүд гадаа тоглох, үзвэл үзэх гээд гадуур гарах нь ихсэж үүнийгээ дагаад зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгддэг гэдгийг ЗЦГ-аас анхааруулсан юм. Тиймээс хүүхдэдээ зам тээврийн аюулаас сэрэмжлүүлэхийг нийт эцэг эхчүүдэд анхааруулж байна.