Энэ сарын 16-нд Пакистаны Пешевар хотын дунд сургууль руу зэвсэгт этгээдүүд халдсан. Тус халдлагыг зохион байгуулсан гэгдээд байгаа Халифа Омар Мансур гэгч сургууль болон бусад олон нийтийн газарт үргэлжлүүлэн халдахаа мэдэгдлээ. Энэ талаар The Wall Streeet Journal дамжууллаа.
Тус халдлагууд өнгөрсөн зургаадугаар сараас хойш Пакистаны цэргүүдийн зүгээс босогчдын эсрэг явуулсан цэргийн ажиллагааны хариу болох гэнэ.
“Бидний хүүхэд, эмэгтэйчүүдийн аминд хүрсээр байвал та нарын хүүхдүүд чинь бас аюулгүй байхгүй" гэж Мансур мэдэгджээ.
Энэ сарын 16-нд Пешевар хотын дунд сургууль руу зургаан зэвсэгт этгээд халдан, 500 гаруй гаруй хүнийг барьцаалсан. Барьцаалагдсан хүмүүсийн ихэнх нь бага насны хүүхдүүд байсан юм.
Зэвсэгт этгээдүүд Пакистаны хэт даврагч "Техрик-и-талибан Пакистан" бүлэглэлийн гишүүд байжээ.
Дэлбэрэлтийн улмаас 148 хүн амиа алдсан бөгөөд энэ тоо цаашид өсөх магадлалтай хэмээн эрх баригчид хэллээ. Амиа алдагсдын 100 гаруй нь хүүхдүүд байсан юм. Түүнчлэн 245 гаруй хүн хүнд шархадсан.
Эх сурвалж: The Wall Streeet Journal