Технологийн аварга Apple компани “Том” утаснуудаа танилцуулаад хэдхэн сар л өнгөрч байна. Гэтэл дараагийн үеийн iPhone утаснуудын талаарх мэдээлэл аль хэдийнээ гараад эхэлжээ.
Хэдийгээр лангуун дээрх iPhone 6, 6 Plus утаснууд дуусах болоогүй ч гэсэн дараагийн загвар болох iPhone 7-ын тухай дам яриа гарч эхэлсэн нь өнөө цагт энгийн үзэгдэл болсон билээ. Дээрээс нь Apple компани ч жилд ганц, хоёр шинэ бүтээгдэхүүн танилцуулдаг “зуршилтай” болж. Үнэнийг хэлэхэд iPhone 5S худалдаанд ч гараагүй байхад л iPhone 6-ын тухай яриа гараад эхэлчихсэн байсан.
Нэг сонирхолтой зүйл нь “Шинэ ТОМ Алимнууд” тун сайн борлуулагдаж, өмнөх iPhone 5s, 5c утаснуудын дээд амжилтыг эвдсэн төдийгүй Их Британи дахь зах зээлийн 40 хувийг эзэлсээр байгаа аж.
Apple-ийн бүтээгдэхүүн Их Британи дахь зах зээлийн 40 хувийг эзэлсээр байна.
“Kantar Worldpanel ComTech” компанийн стратегийн хэлтсийн дарга Доминик Саннебо “Apple компани iPhone 6 утсыг худалдаанд гаргаж дэлхийн томоохон зах зээлүүдийг дахин эзэлж чадлаа. Европ, АНУ, Австрали дахь Apple-ийн дэлгүүрүүдийн худалдаа эрс нэмэгдсэн байна” гэжээ.
Ялангуяа 2014 оны зул сарын баяраар Apple-ийн шинэ утаснуудын борлуулалт огцом нэмэгдэх магадлалтай байгаа. Гэхдээ Хятадын утас үйлдвэрлэгчид болон тухайн улс орны брендүүдийг дутуу үнэлж болохгүй билээ.
APPLE 2015 ОНД ӨӨР АРГААР АЖИЛЛАНА
Одоо яригдаж байгаа мэдээллүүд дээр үндэслэхэд ирэх жил компани өмнөх арга барилаасаа татгалзахаар шийджээ. Ингэснээр Apple ирэх жил хоёрын хоёр шинэ утас iPhone 6s болон iPhone 7 утсаа танилцуулж магадгүй.
Нэмж сонирхуулахад компани энэ долоо хоногийн эхээр iPhone 5C, iPhone 4S утаснуудынхаа үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөж байгаа гэжээ. Гэхдээ Apple эдгээр мэдээллүүдэд урьдын л адил ямар ч хариу мэдэгдэл хийсэнгүй.
Харин эх сурвалжийн мэдээлснээр компани ирэх онд худалдаанд гаргах Apple Watch-тай зэрэгцүүлэн шинэ загвараа хэрэглэгчдийн гар дээр тавихыг хүсэж байгаа аж.
ГАР УТАСНЫ ХУВЬД НЭГ Л ШИНЭЧЛЭЛ, APPLE-ИЙН ХУВЬД АГУУ ТОМ ҮСРЭЛТ
Ер нь бараг энэ ганц өгүүлбэрийг дангаар нь ч мэдээ болгочхож болохоор. Юу гэхээр iPhone 7 утас “21 мегапикселийн ХОС КАМЕРТАЙ” бүтээгдэх тун өндөр магадлалтай аж. Харин дэлгэцийн хувьд гурван таамаг бий. Нэгдүгээрт уламжлалаа хадгална. Хоёрдугаарт “Дэлгэц хана руу түрж орохуй” буюу дэлгэц нь илүү өргөн болно. Гуравдугаарт ДЭЛГЭЦ. Утасны спикер, Home button хоёроос бусад нь тэр чигээрээ дэлгэц болох.
Гэвч эдгээр нь ердөө таамаг төдий юм.