Үндэсний портал GoGo.mn сайт 2014 оны ОНЦЛОХ үйл явдлуудыг ТОЙМЛОН хүргэж эхэллээ. Улиран одож буй 2014 оныг эргэн дурсаж, сонирхохыг хүсвэл ЭНД ДАРЖ манай “GoGo тойм: 2014” цэсэнд нэвтрэх боломжтой.
“Шийдлийн” нэртэй Ч.Сайханбилэгийн засгийн газар “Хасъя, багасгая, тэсье, тэвчье” уриатай ажиллах нь шиг байна. Ч.Сайханбилэг чуулганы хуралдаан дээр юу гээд хэлчихэв. Түүний хэлсэн үгнээс товчлон тоймловол:
- 2015 онд төсвөөс хөрөнгө гаргаж шинээр нэг ч барилга барихгүй нь. Харин царцаасан барилгуудыг дуусгах, дуусах боломжгүй, хэргээ гаргахгүй, хувийнхан аваад явчих боломжтойг нь дуудлага худалдаанд оруулж, менежментээр шилжүүлэх нь.
- Хүүхдийн 20 мянгыг өрх бүрийн хүүхдүүдэд өгдөг байдлыг болиулж, зөвхөн тодорхой шаардлагыг хангасан буюу 20 мянган төгрөг яг л хэрэгтэй байдаг тэр хэсэгт өгөх нээ.
- Сонгууль өгдөг болохоор л оюутнууд 70 мянгыг авдаг. Харин энэ улстөрийн хахуулийг эмхэлж, зөвхөн онц, сайн сурдаг оюутнуудад өгдөг болгоно.
- Төрийн албан хаагч нарыг тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжинд салбар бүр харилцан адилгүй 12-36 сартай тэнцэх хэмжээний тусламж олгодог. Тэгвэл энэ асуудлыг нэг мөр цэгцлэн салбар үл харгалзан 12 сараар тогтооно.
- 60 сая малтай атлаа улсад орлого оруулдаггүй, харин ч ноос ноолуур гэх мэтээр татаас авдаг малчдад малын хөлийн татвар ногдуулдаг болох нь. “Энэ татварыг ядаж орон нутаг нь өөрсдөө тогтоож өөрсдөө хэрэглэж байх эрхийг нь олгох цаг болжээ” гэж Ч.Сайханбилэг хэллээ.
- Цагдаа, гааль, цэрэг, онцгойгийнхон дүрэмт хувцас өмсөн төрийн нэрийн өмнөөс түүний үүргийг гүйцэтгэх нь хаана ч байдаг зүйл. Харин мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, татварын байцаагч нар, улсын бүртгэл, халамжийн ажилтан төрөөр, төсвөөр дүрэмт хувцас нэртэйгээр өмсөж зүүхээ улсаар бэлдүүлдэгийг таслан зогсооно.
- Хөдөлмөрийн төв бирж, хөдөлмөрийн судалгааны институт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв зэрэг байгууллагууд Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний төвд нэгдэж болно.
- Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулах,тэдгээрийг их сургуулиудтай холбох, харъяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ. Тухайлбал, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Нэхмэлийн хүрээлэн, Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, Ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагыг төсвөөс гаргаж ШУТИС-ийн харьяалалд нь шилжүүлнэ.
- Төрийн байгууллагын гурван ч байрыг султгаж, 3 хүүхдийн эмнэлэгийг байгуулна.
- Төрийн, төсвийн байгууллага болгонд тусдаа жолооч, үйлчлэгч, цахилгаанч, сантехникч ажиллаж байгаа. Бусад улсын жишгээр төр зөвхөн үйлчилгээ авсны хөлсөө төлье, энэ ажлыг хувийн хэвшлийн төрөлжсөн байгууллагад хариуцуулъя. Төр засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар, Засгийн авто бааз хоёр эхний ээлжинд ийм зарчмаар ирэх нэгдүгээр сараас ажиллаж эхлэх гэж байна.
- Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний тал хувийг эцэг, эхчүүд гаргана.
- “Алдарт эхийн одон”-ийн мөнгийг үр хүүхдүүд нь 0-18 настай эхчүүдэд л олгодог болно.
- Багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэх юм бол нийт 10 мянган хүнийг ажлаас чөлөөлнө. Гэвч эдгээр хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх үү, эсвэл нийт албан хаагчдын цалинг нэг жил нэмэхгүй байх уу гэдгийг ярилцаж шийдэх аж.
GoGo.mn сайтын сэтгүүлчид “Шийдлийн засгийн газрын 19 араншин” буюу сайд бүрийн талаарх нийтлэлийг хүргэснийг ЭНД ДАРЖ уншаарай. Өнгөрөгч долоо хоногт дэд сайд нар тодорсон. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэнд, спортын яам тус бүр хоёр дэд сайдтай байхаар тогтлоо.
Автомашины дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өөрчилж, өвлийн хуваарьт шилжсэнээр 08.00-20.00 цаг боллоо. Мөн дараах замуудыг хязгаарлалтаас гаргалаа.
- Тасганы овоогоос хойших зам,
- Хорооллын “Бичил”-ийн арын зам,
- “Долоон буудал”-аас 32-ын тойрог,
- Дарь эхийн уулзвараас хойш Дамба, Бэлхийн уулзвар хүртэлх зам,
- Цайзаас Оффицеруудын ордон, КТМС-ийн чиглэлийн замууд.
БНХАУ-ын Хайнань мужид 23 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нийт 26 орны 184 оюуны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан нийт 10 төрлөөр оюунаа уралдууллаа. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны академийн 13 тамирчин насанд хүрэгчид болон дунд насны ангилалд нийт 60 медалийн төлөө өрсөлдөж 29 медаль хүртэн нийлбэр 17,633 оноогоор Монголын баг 26 улсаас хоёрдугаар байрт орлоо. Харин ой тогтоолын дэлхийн аваргын хоёр дахь өдрийн нийлбэр дүнгээр Монголын баг дэлхийн 26 орныг тэргүүлснийг ЭНД ДАРЖ уншаарай.
Амралтын өдрөөрөө байгалийн сайхан фото үзэн нүдээ баясгаж, зурагчных нь “Монгол орон бол зурагчдын хувьд диваажин л гэсэн үг” ярилцлагыг уншиж сэтгэлээ сэргээхийг хүсвэл ЭНД ДАРААРАЙ. Мөн МҮХАҮТ-ын дарга асан, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншаарай.
НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР:
-Фото тэмдэглэл хөтлөн уншигчдын танил болоод байгаа Л.Жаргалсайханы ээлжит фото тэмдэглэлийг ЭНД ДАРЖ сонирхоорой.
-УИХ-ын гишүүд ордны хажууд зөвхөн өөрсдөдөө зориулсан автомашины зогсоол гаргасан нь шүүмжлэлд өртөж, улмаар энэ шийдвэрээ хүчингүй болголоо.
-Үндэсний портал GoGo.mn Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн тэмцээнийг өдөр бүр шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд ЭНД ДАРЖ “Супер лиг: 2014” цэсэнд нэвтэрнэ үү.
-Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсэг хуралдлаа. ЭНД ДАРНА уу.