Аавтайгаа хамт зурагтаар Афины олимп үзэж байхдаа буудлагын спортод дурласан О.Янжинлхам охин хэдэн сарын турш сэтгэл хөдлөлдөө автаж явснаа нэг л өдөр буудлагын “Снайпер” клүбт очсон.
Эргэлзэх юмгүй хичээллэхээр бүртгүүлж, Мөнх-Очир багшийн шавь болсон нь 2005 он байлаа.
Тэр үед гар буу моодонд байсан бөгөөд урт бууны төрөлд цэц мэргээ сорих гэсэн хүн тун цөөн байсан аж.
Тэгсэн ч гэсэн аавдаа хөтлүүлж очсон Янжаа охин багшийнхаа үгэнд орж урт буугаар тууштай хичээллэж эхэлснээр өдгөө Монгол Улсын шигшээ багийн тамирчин болж, Дэлхийн шилдэг 10 тамирчин өрсөлддөг тэмцээнд уригдах хүртлээ чансаагаа ахиулаад байна.
Нийслэлийн 52 дунд сургуулийн сурагч байхдаа буудлагын клүбт орж амжилтын гараагаа эхлүүлсэн. Бичих, сурвалжлах дуртай тэрбээр хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр МУБИС-ийн спортын сэтгүүлчийн анги төгссөн ч буудлагаасаа холдож чадахгүй, өнөө л янзаараа улс гүрэн дамжин буугаа шагайсаар явна.
Эдүгээ Монгол Улсын шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин түүний дасгалжуулагч нь Ж.Ганхуяг. Багш шавь хоёр УАШТ-ий 10 гаруй түрүү хүртэж, олон ч дээд амжилтын эзэд болоод буй.
Олон улсад амжилт гаргасаар. 2009 онд Катарын Дохад болсон залуучуудын ААШТ-ээс мөнгө, 2012 онд ОХУ-ын Казаньд болсон оюутны ДАШТ-ээс багийн төрөлд алт, хувийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Мөн тэр ондоо Ираны Тегеранд болсон ААШТ-ээс хүрэл медаль зүүжээ.
Дараа жил нь мөн Казаньд болсон Дэлхийн оюутны “Универсиад” наадмаас мөнгөн медаль хүртсэн. Саяхан л гэхэд энэ оны аравдугаар сард Азербайжаны Габала хотод болсон Олон улсын буудлага спортын холбооны Дэлхийн цомын шигшээ тэмцээнд дэлхийн шилдэг 10 тамирчны нэгээр уригдаж оролцоод ирсэн.
Мэргэн буучдын амжилтыг олон үзүүлэлтээр хэмжиж болох ч, 400-гаас 400 онох гэхчилэн бүх сумааа ашигтай буудаж чадаж байгаа эсэх нь маш чухал үзүүлэлт аж.
ОУХМ О.Янжинлхам буудах дүрэм шинэчлэгдсэнээр 600-гаас 600 онох гэх зэргээр мэргэжлийн тамирчны хувьд дээд амжилтууд тогтоосоор байна.
О.Янжинлхам айлын ууган охин. Тэрбээр нэг эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Аав ээж нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
Энэ спортод дурлуулж, буудлагын дугуйланд оруулж, тамирчин болох замыг минь зааж өгсөн аавдаа үргэлж баярлаж явдаг. Тэгээд ч манай улсад ердөө 2008 оноос эрчимтэй хөгжиж байгаа, одоо хөгжлийнхөө ид үед, тун сонирхолтой байгаа урт бууны төрлөөр хичээллэж, улсынхаа нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцож, амжилт гаргаж яваагаа хувь заяа гэж ойлгодог.
Түүнийг 2015 онд маш хариуцлагатай тэмцээнүүд хүлээж байгаа. Дөрөвдүгээр сард Дэлхийн цом эхэлнэ. Олимпийн эрх авах тэмцээнүүдтэй. Бидний хувьд бэлтгэл сургуулилалтаа тогтмол сайн хийх л чухал байна” хэмээн ярих залуу тамирчинд амжилт хүсье.