Франц улсын Дижон хотод өчигдөр орой нэгэн жолооч "Аллах Акбар" (Аллах аугаа их) хэмээн хашгирч, 11 хүнийг дайрсан талаар ВВС мэдээлж байна. Дайруулсан хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал муу байгаа гэнэ.
Гэмт этгээдийг орон нутгийн цагдаа нар саатуулсан бөгөөд эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр сэтгэцийн өвчтэй юм байна.
Гэмт этгээд эхлээд дөрвөн хүнийг дараа нь долоон хүн дайрсан бөгөөд дайрахаасаа өмнө “Палестины хүүхдүүдийн нэрийн өмнөөс” хэмээн хашгирсан гэж гэрчүүд мэдээллээ.
Үүнээс нэг хоногийн өмнө Францын Жуэ-ле-Тур хотын цагдаагийн албан хаагчид руу халдсан хэрэг гарсан юм. Гэмт этгээд халдлага үйлдэхээсээ өмнө мөн адил “Аллах Акбар” гэж хашгирчээ.
Тэрээр цагдаа нарт буудуулж амиа алдсан юм.
Эх сурвалж: ВВС