Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж ирсэн билээ. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 22-оос ес эхэлж байна.
Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн үүсэхээс өмнөх цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байжээ.
Мөн ес эхэлдэг өдөр буюу өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө болдог онцлогтой юм. Хэдий өнөөдөр ес эхэлж байгаа ч өдөртөө -6 хэм, шөнөдөө -20 хэмийн хүйтэн байна. Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.
ЕСӨН ЕС
Нэг есөд яах вэ? XII/22-XII/30
Нэрмэл архи хөлдөнө
Хоёр есөд яах вэ? XII/31-I/8
Хорз архи хөлдөнө
Гурван есөд яах вэ? I/9-I/17
Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө
Таван есөд яах вэ? I/27-II/4
Тавьсан будаа хөлдөхгүй
Зургаан есөд яах вэ? II/5-II/13
Зурайсан зам гарна
Долоон есөд яах вэ? II/14-II/22
Довын толгой борлоно
Найман есөд яах вэ? II/23-III/2
Нал, шал болно
Есөн есөд яах вэ? III/3-III/12
Ерийн дулаан болно