Одоогоос хагас зуун жилийн тэртээ Монгол, Хятад улсын хооронд хилийн гэрээ байгуулж байх үеийн түүхэн агшинг харуулсан гэрэл зургуудыг уншигч Танд сонирхуулж байна. 1962 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай нар БНМАУ, БНХАУ-ын хилийн гэрээнд Бээжин хотод гарын үсэг зурсан билээ.
...Хилийн гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Д.Цэвэгмидийн хийсэн дайллага дээр Ю.Цэдэнбал хэлсэн үгэндээ “... Хятадын хувьсгал ялж, БНХАУ байгуулагдсаны дараахан манай хоёр орны хооронд тогтсон ах дүүгийн найрамдалт харилцаа, нягт хамтын ажиллагаа манай хоёр ард түмний ашиг тусын тулд хөгжин бэхжиж байна...
Гэрээнд гарын үсэг зурах үед Монголын талаас: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Н.Жагварал, Гадаад явдлын яамны сайд П.Шагдарсүрэн, орлогч сайд С.Сосорбарам, БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц бүрэн эрхт Элчин сайд Д.Цэвэгмид зэрэг албаны хүмүүс, Хятадын талаас: БНХАУ-ын дарга Лю Шаоци, орлогч дарга Дун Биу, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лун, Чэнь И, Ли Сяньнянь, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны орлогч дарга Хуан Янь Пэй, Пэн Жэнь, Чэн Шутун, Чэн Чянь, БНХАУ-ын Ардын Улс төрийн Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Ли Сычуан, Баорхан, Батлан хамгаалах улсын Хорооны орлогч дарга Жан Жижун, Фи Зуон, Цай Тиакай, Гадаад явдлын яамны орлогч сайд Зи Пынфэй, БНХАУ-аас БНМАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Се Фушан зэрэг албаны хүмүүс оролцжээ.
Энэхүү гэрээнд хоёр улсын хилийн бүх хэсгийн чиглэлүүдийг нарийвчлан тогтоох, үүнд усаар хиллэсэн хэсэгт тэг дундуур нь хилийн зурвас гэж үзэх, хэрэв голын голдрил өөрчлөгдвөл өөр хэлэлцээрээр зохицуулахаар тогтсон юм.
Мөн уг гэрээнд хилийн шугамыг 1:1000000 зураг дээр тодорхойлон тэмдэглэж хавсаргасан бөгөөд “Монгол, Хятадын хилийн шугамын баруун үзүүрийн эхлэх цэг болох Монгол Алтайн нурууны Таван богд уул (Хүйтний оргил)-ын 4050 тоот өндөрлөгөөс эхлэн хилийн шугам нь ... Монгол, Хятадын хилийн шугамын зүүн үзүүрийн эцсийн цэг болох Тарваган дахын овоо (645.5 тоот өндөрлөг)-нд хүрнэ” гэжээ.
Хилийн гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан БНМАУ-аас БНХАУ-д суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Д.Цэвэгмидийн хийсэн дайллага дээр Ю.Цэдэнбал хэлсэн үгэндээ “...Хятадын хувьсгал ялж, БНХАУ байгуулагдсаны дараахан манай хоёр орны хооронд тогтсон ах дүүгийн найрамдалт харилцаа, нягт хамтын ажиллагаа манай хоёр ард түмний ашиг тусын тулд хөгжин бэхжиж байна. БНМАУ, БНХАУ-ын хилийн гэрээнд бид гарын үсэг зурсан явдал бол манай хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх, социалист орнуудын ах дүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүх нийтийн энх тайвныг батжуулах үйлсэд шинэ хувь нэмэр болж байна” гэжээ.
Энэхүү дайллага дээр Жоу Эньлай хариу үг хэлэхдээ “...Хятад, Монгол хоёр улсын хооронд дөрвөн мянга гаруй километрийн урт хилийн шугам оршиж байгаа бөгөөд энэхүү шугамыг албан ёсоор тогтоон тодорхойлсон удаа урд өмнө байгаагүй билээ. Энэ бол Хятад, Монголын түүхэнд шийдвэрлэгдээгүй үлдэж ирсэн нарийн төвөгтэй асуудал байсан юм. Хятад, Монголын хилийн асуудлыг түргэн шийдвэрлэж, тус хоёр орны хилийн гэрээг амжилттай байгуулсан явдал бол зөвхөн Хятад, Монгол хоёрын найрамдал, хамтын ажиллагааны харилцааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхийн бэлгэ тэмдэг болсон төдийгүй, социалист орнуудын харилцааг зохицуулах сайхан үлгэр жишээ болж байна” гэжээ.
Энэ гэрээг хоёр улсын төрийн эрх барих дээд байгууллага зөвшөөрч гэрээний батламжийг 1963 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо солилцсоноор хүчин төгөлдөр болсон юм.
Хилийн гэрээний заалтын ёсоор хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэх комиссыг хоёр улс тус тусдаа томилжээ. Хамтарсан комисс хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэх ажлыг явуулан дуусгаж, хилийн шугамын тодорхойлолт протоколд хоёр улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид 1964 оны зургадугаар сарын 30-нд Улаанбаатар хотод гарын үсэг зурсан юм.
БНМАУ, БНХАУ-ын хилийн гэрээ нь НҮБ-д бүртгэгдэж, дэлхий дахинаа хүчин төгөлдөр баталгаажсан түүхтэй.
Ч.Болд