Газрын тосны үнийн огцом уналт Их Британийн газрын тосны салбарт хүчтэй нөлөөлж байна хэмээн РИА Новости мэдээлж байна.
Хойд тэнгисийн бүс нутгаар газрын тосны үйлдвэрлэл цаг хугацаа их шаардсан, маш өндөр өртөгтэй байдаг учраас хар алтны үнийн уналт энэ салбарт хүнд цохилт учруулж байна.
Газрын тосны салбарыг авч гарах шинэ төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө шаардлагатай байгаа харин компаниудад мөнгө хангалттай биш учир ажилчдаа цомхотгохоос өөр аргагүйд хүрч байгаа аж.
Их Британийн зарим компаниуд газрын тосны үнэ буурсантай холбоотой алдагдлыг нөхөх зорилгоор ажилтнуудынхаа гуравны нэгийг цомхотгож байгаа юм.
Шотландын эдийн засаг газрын тосны үйлдвэрлэлээс ихээхэн шалтгаалдаг учир эдийн засагт нь хүчтэй нөлөөлж байна. Их Британи Европын холбооны хамгийн том газрын тос үйлдвэрлэгч. Гэхдээ тус газрын тосны 90 орчим хувийг Шотланд дангаараа нийлүүлдэг байжээ.
Эх сурвалж: РИА Новости