Нигери улсын зүүн хойд хэсэгт үйл ажиллагаагаа явуулдаг “Боко Харам” алан хядах бүлэглэл дахин 50 гаруй хүний аминд хүрсэн бичлэгээ өчигдөр /12.21/ тараажээ.
11 минут үргэлжилэх тус бичлэг хоёр сарын өмнөөс алан хядагчдын хяналтад орсон Нигерийн Бам хотод хийгдсэн байна.
Амиа алдсан хүмүүс “Боко Харам” бүлэглэлд элсэн, жинхэнэ мусульман болохоос татгалзсан учир босогчид тэдний амийг хөнөөсөн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Өдгөөгөөс 12 жилийн өмнө Мухаммед Юсуф гэгч "Боко Харам" бүлэглэлийг байгуулсан нь Нигерт цэвэр цусны Исламын бүлэг байгуулах хүслээ гүйцээсэн явдал байлаа. 2009 онд цагдаа нар түүнийг хөнөөсний дараа бүлгийнхний эрч хүч сулрах биш харин ч нэмэгджээ.
"Боко Харам" гэдэг нь тус улсын хауса хэлээр "Өрнөдийн боловсрол хориотой" гэсэн үг бөгөөд тэд Нигерт шариатын засаглалыг бий болгохын төлөө тэмцдэг, лалын салан тусгаарлагч бүлэглэл юм. Тэд Нигерийн хойд нутагт голдуу халдлага үйлдсээр байна. Тус бүлэглэл хөрш Камерунд ч нөлөөгөө тэлэхийг оролдож байна.
Нигерийн мөрдөн байцаах товчооны мэдээлснээр, хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн таван жилийн хугацаанд 9-18 насны 4200 орчим охидыг хулгайлжээ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд исламистууд болон хууль сахиулах байгууллагын хооронд мөргөлдөөн үүсэж, үүний улмаас хэдэн мянган хүний амь эрсэдсэн юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС