АНУ Кубатай харилцаагаа хэвийн болгохоор ажиллаж эхэлсэн энэ үед Оросын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин Кубын Ерөнхийлөгч Раул Кастротой нийслэл Гавана хотод нь уулзжээ.
Зөвлөлтийн үеэс эхтэй хоёр талын харилцаагаа цаашид улам бэхжүүлэхийн тулд хоёр талын худалдааны хэмжээгээ нэмэгдүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөхүүлэн дэмжихээр тэд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт зөвшилцсөн гэж Оросын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
Украины өмнөд нутгийн Крымыг улсдаа нэгтгэснийг нь эсэргүүцэн АНУ болон Европын Холбоо хориг арга хэмжээ авсанд Орос ямар байр суурьтай байгааг уг уулзалтын дараа Рогозин тайлбарласан байна.
Түүний хэлснээр, хориг арга хэмжээ авах зэргээр шахалт үзүүлж байгаа ч Крым шиг томоохон асуудлуудын талаарх байр сууриа ОХУ өөрчлөхгүй.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр талын харилцаагаа бэхжүүлэхийн тулд энэ оны долдугаар сард Кубад айлчилж, Зөвлөлтийн үеийн бүх өрийг нь тэглэхээр болсон юм.
АНУ Кубад нөлөөгөө бэхжүүлэхээс урьдчилан сэргийлэхийг ОХУ оролдож байгаа нь илэрхий байна.
Г.Доржханд