Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай ажлаа хүлээлгэн өгөх болсноо дөнгөж сая мэдээллээ. Тэрээр энэ албан тушаалыг 2.4 жилийн хугацаанд хашсан юм.
Ажлаа өгөх болсон шалтгаанаа тэрээр тайлбарлахдаа,
-Нэгдүгээрт Шийдлийн Засгийн газар ямар ч сөрөг хүчингүй, ардчиллын үнэт зүйлийн эсрэг үйлдэл хийж байгуулагдсан. Зарим намыг дэд сайдын албан тушаал амлаж Засагт оруулж ирнэ гэдэг бол хуйвалдаан хамгийн дээд цэгтээ туллаа гэж үзэхээс өөр аргагүй. Энэ бол миний итгэл үнэмшил, зарчимтай хэрхэвч нийлэхгүй зүйл.
Хоёрдугаарт, манай агентлаг Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд байдаг. Энэ агентлагийн удирдлагыг зөвхөн Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд оруулж томилж, чөлөөлж болдог. Миний хувьд Шадар сайд У.Хүрэлсүх гэдэг хүнтэй хамтарч ажиллах боломжгүй. Бидний ёс суртахуун, зарчим, үнэт зүйл таарахгүй. Эдгээр шалтгааны улмаас өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч байна.
“Манай нийгэмд дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай” гэж нэг хүн хэлээд явсан. Тэр үг өнөөдөр яг бодитоор бий боллоо гэж үзэж байна гэсэн юм.
Тэрээр ажиллах хугацаандаа 6000 гаруй иргэнийг өргөдөл, гомдлыг бүрэн шийджээ. Өөрөөр хэлбэл ажлын нэг өдөр арав гаруй өргөдлийг шийдсэн гэсэн тоог хэлж байлаа. Мөн нийт 1100 хяналт шалгалт хийж, 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгуулжээ.
Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тэрээр дүгнэхдээ,
- Архи согтууруулах ундааны хууль бус зар сурталчилгаа бүрэн зогссон,
- Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийг татан буулгах асуудлыг шүүхэд өгсөн,
- Орон сууцны метр квадратын зөрүүг арилгаж, иргэдэд нэг тэрбум орчим төгрөг буцаан олгуулсан,
- Нефть импортлогч компаниуд иргэдийг хохироохгүй байх тал дээр тодорхой үр дүнд хүрсэн,
- Үүрэн телефоны ярианы төлбөрийг секундээр тооцдог болсон,
- Циркийн хувьчлалтай холбоотой асуудлыг сөхөж, шүүхэд өгсөн,
- Худалдаа үйлчилгээний газруудын ариун цэврийн өрөөг үнэ төлбөргүй болгосон,
- Улсын хэмжээнд ажилладаг бүх цахилгаан шатыг жилд нэг удаа шалгадаг болсон,
- “Нарантуул”, “Хархорин” зах руу ороход тасалбар авдаггүй болсон,
- Кино болон номын орлогыг зарладаг болсон,
- Арилжааны банкны зээлийн шимтгэлийг хууль бус болохыг гаргаж, шүүхэд хандсан зэрэг болно.
Мөн ШӨХТГ-ыг Монгол хүн бүрийн мэддэг газар болгосон гэдгийг онцолсон юм. Асуудал гарвал О.Магнайд, ШӨХТГ-т ханддаг болсон нь сайшаалтай зүйл болсон гэлээ.
Тэрээр цаашид төрд цэвэрлэгээ хийх болно гэдгээ мэдэгдлээ.