Яармагийн дэнжид нийслэлийн IV амаржих газрын барилгын суурийг 2011 оны хавар буюу таван жилийн өмнө тавьсан боловч карказыг нь босгосноос хэтрэлгүй өнөөг хүрсэн.
Хүүхдийн эмнэлэг хүрэлцээгүй энэ үед 300 ортой тус амаржих газрын барилгын ажлыг гүйцээх тал дээр Засгийн газар санаачилга гарган ажиллаж эхэллээ. Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээгүй энэ барилгыг гүйцээхэд дахин 20-иод тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд үүнийг Улсын төсвөөс гаргах боломжгүй аж.
Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “IV амаржих газрын дуусаагүй барилгыг хувийн компаниар, концессийн гэрээгээр дуусган, цаашид хувийн менежментээр эх, нялхсын эмнэлгийн зориулалтаар ажиллуулах шийдвэр гаргахаар ажиллаж байна” хэмээн мэдэгдлээ.
Мөн эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор хуучнаар ССАЖЯ, Цөмийн энергийн газрын суларсан байр руу Зам тээврийн яамыг нүүлгэж, Энхтайваны гүүрэн доорх гаднаа зогсоолтой том байрыг хүүхдийн эмнэлэг болгохор шийдвэрлэв. Ерөнхий сайд оффисын зориулалтаар ашиглах гэж байсан Төрийн ордны хажуугийн барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчилж, шинэ эмнэлэг байгуулах ажлыг судлан хэрэгжүүлэхийг Хуульзүйн сайдад үүрэг болголоо.
Нийслэлд хүүхдийн эмнэлгийн ор хүрэлцэхгүй, хүүхэд, эх, санхиурууд хонгилд гудсан дээр унтаж, эмчлүүлж байгаа энэ үед Засгийн газраас ойрын үед хүүхдийн тодотголтой гурван эмнэлэг байгуулах шийдвэр гаргасан байна.