Шинэ жилийн баяр аль хэдийнэ эхэлжээ. Гоёлоо зүүсэн сүлд ногоон гацуур энд тэнд гялалзаж, түүнийг заан инээн баясах хүүхдүүд хотын гудамжаар харагдана.
Нэг өрхийн шинэ жилийн баярын ширээг чимэх ерөнхий зүйлсийн дундаж үнэ болон бүсгүй таны баярын гоо сайханд шаардлагатай зүйлсийн дундаж үнийн судалгааг хүргэж байна.
Шинэ жилийн баярын ширээг оргилуун дарс, амтат бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй. “Советское” оргилуун дарс гадуур дунджаар 8000 төгрөгийн үнэтэй байгаа бол чанар, үйлдвэрлэсэн улсаасаа хамаараад 45,000 хүртэлх үнэтэй оргилуун дарс байна. Харин бялууны үнэ хэлбэр хэмжээ, чимэглэл зэргээсээ хамаараад 15,000-38,000 төгрөгийн үнэтэй байна.
№ |
Нарийн боов, бялууны үйлдвэр |
Харилцах утасны дугаар |
1 | Талх чихэр | 70171492, 70171955 |
2 | Жүр үр | 366677, 75958787 |
3 | Тэнгэрийн хишиг | 70180596, 99021161 |
4 | Мон Кек | 99772040, 99277211 |
5 | Вэнди Бэйкери | 70000622, 70100055 |
6 | Суман гүн | 96661101, 96661550 |
7 | MонБэйкери | 99776245, 99774251 |
Мөн энхрий бяцхан үрс, эгч дүүгийнхээ хүүхдэд бэлэг өгдөг уламжлал аль хэдийнэ тогтжээ. Хүүхдийн боодол бэлэгний үнэ дунджаар 15,000-25,000 төгрөг байна. Сонирхуулахад, сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдэдээ чихэр шоколад гэхээсээ илүү оюун хөгжүүлэх тоглоом, танин мэдэхүйн ном гэх мэт хэрэгтэй зүйлийг нь бэлэглэдэг болжээ. Танд санал болгоход, хүүхдийг байгаль эх, ан амьтнаа хайрлах сэтгэлгээнд чухал нөлөө үзүүлж, хүүхдийн экологийн боловсрол, танин мэдэхүйн ач холбогдолтой Ногун комикыг багтаасан бэлэг байж болно.
Хүүхдийнхээ гацуурыг худалдаж авч амжаагүй эцэг эхчүүдэд сонирхуулахад дундаж өндөртэй гацуурын үнэ 70,000 төгрөгийн үнэтэй байна.
Баярын ширээг чимэх зүйлсийн нэг бол яах аргагүй олон төрлийн жимс билээ. Нэг килограмм алим сортоосоо хамаараад 5000-7000 төгрөгийн ханштай байна. Мөн үүн дээр мандарин, усан үзэм, гадил, киви гээд бусад жимсийг нэмбэл дунджаар 30,000 төгрөг болж байна.
Шинэ жилийн баярт бэлдэхэд эмэгтэйчүүд эрчүүдээс арай илүү зардал гаргадаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Бүсгүй таны шинэ жилийн гоёлын нүүр будалт, үс засалт мөн л харилцан адилгүй үнэтэй байна.
Энгийн нүүр будалт зарим газар 15,000 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол гоёлынх нь 25,000-50,000 төгрөгийн хооронд байна. Гоёлын үс засалт 20,000-80,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол хумс засалт буюу маникюр дунджаар 20,000 төгрөг байна.
Ийнхүү чамгүй зардал шаарддаг ч хуучин бүхнээ үдэж, шинэ сайхан ирээдүйг билэгддэг шинэ жилийн баярын ширээгээ элбэг дэлбэг байлгаж, дурсгалтай сайхан тэмдэглэхийг хүн бүр л хүсдэг.