Сүүлийн үед ОХУ-д эдийн засагт тулгараад буй хямрал, хүндрэл бэрхшээлийг даван туулахад БНХАУ туслахад бэлэн хэмээн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэлжээ.
"Хэрэв Оросын талд тусламж хэрэгтэй бол бид чадлынхаа хүрээнд шаардлагатай туслалцааг үзүүлнэ" хэмээн тэрбээр China Daily сонинд өгсөн ярилцлагын үеэр хэлсэн юм.
Түүнчлэн тэрбээр ОХУ эдийн засгийн хямралаа даван туулах хангалттай чадвар, мэргэн ухаан байгаа гэдгийг онцлов.
Хятад ОХУ-д тусламжаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон улсын байгууллагаар дамжуулан үзүүлнэ хэмээн шинжээчид дүгнэж байна.
Түүнчлэн Хятадын эдийн засагчид ОХУ-ын эдийн засаг цаашид улам хямарна хэмээх таамаглалыг дэвшүүллээ. ОХУ-ын эдийн засгийн хамгийн хүнд үе дөнгөж эхэлж байна, ирэх гурван жил хямрал үргэлжилнэ гэв.
Эх сурвалж: ИТАР ТАСС