Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг АТГ-т шалгуулахаар өргөдөл өгчээ.
Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав Хууль зүйн сайдад нэр дэвшиж, яригдаж байх үед Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин 4,0 сая ам долларын төлбөрийн баримтыг өөрийн твиттер хуудаснаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авилгын хэмжээ” гэж бичсэн юм.
Д.Дорлигжав УИХ-ын чуулган дээр “Миний талаар гарсан мэдээллүүд бол гүтгэлэг гэдгийг хэлье. Шуудхан хэлэхэд энэ бүхнийг Х.Тэмүүжин сайд хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хамаатантайгаа хийсэн. Хууль зүйн сайд хүн аливаа мэдээллийг нягталж байгаад нийтлэх учиртай баймаар юм. Тийм учраас би үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна” хэмээн ярьж байсан билээ.
Харин сайд болсон даруйдаа ийнхүү хэлсэн амандаа хүрч, АТГ-т Х.Тэмүүжинг шалгуулахаар болсон байна.