1980-аад онд “Трапецин өмд” загварын чиг хандлага болж байсантай адил ирэх жил “Зүүдэг технологи” асар хурдацтай тархана гэж шинжээчид үзжээ.
Samsung компанийн үзэж байгаагаар ялангуяа ажлын байран дээрээ ийм технологиор гангарах явдал ихсэх гэнэ. Учир нь 2015 онд аливаа байгууллагын ажилтнуудын байр суурийг ухаалаг цаг, өөр бусад зүүдэг технологи илтгэх аж.
КОМПАНИ ИРЭХ 2015 ОНЫГ ИНГЭЖ ДҮГНЭЖЭЭ
- Зүүдэг технологи бизнесийн салбарын тэргүүлэгчдийн загварын чиг хандлага болно.
- Хүмүүс технологид суурилсан мэдээлэлд үндэслэж өөрсдийнхөө хамгийн өндөр бүтээмжтэй цагийг тодорхойлсноор ажлын байрны цагийн хуваарь өөрчлөгдөнө.
- Виртуал бодит байдлын төхөөрөмжүүд дижитал дэлгүүр гэх мэт уламжлалт зүйлсийн дижитал хувилбарыг бүтээхэд том түлхэц болно.
- Автоматчилсан ахуйн системүүд илүү боловсронгуй болно.
- Ирэх 12 сарын хугацаанд хорвоод мэндлэх хүүхдүүд уран зохиол, тооны хичээлийн оронд “КОД БИЧИХ” хичээл үзэх үеийнхэн байх болно.
Хүүхдүүдийн сургалтын системд код бичих хичээл оруулснаар “ШТИМ” буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикт багаасаа дур сонирхолтой болно гэж үзжээ. Сонирхуулахад Нью Йорк хотын 18 дунд сургуульд 12-оос дээш насны хүүхдүүдэд аль хэдийнэ компьютерын программчлалын хичээл ороод эхэлсэн байна.
Түүнчлэн тоглоомын салбарынхан ч ийм системийг нэвтрүүлэх ажилд оролцож эхэлжээ. Жишээ нь Кикстартер дээр амжилттай хөрөнгө босгож бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр болсон “Робот яст мэлхийнүүд” гэх тоглоом гурван настай хүүхдэд хүртэл кодчиллын хичээл зааж байна.
Тэгвэл Samsung компани “Ухаалаг гэр”-ийн хувьсгал явагдаж эхэлсэн гэж үзжээ. Тун удахгүй гэрийн бүхий л төхөөрөмж интернетэд холбогдож, хоорондоо харилцан хамааралтай болох юм. Ингэснээр таны хөргөгч зурагт руу тань захидал илгээж сүү дууссан гэдгийг хэлэх жишээтэй.
Эсвэл гэрийнхээ хаалгыг дутуу хаачихсан бол гэрэл анивчих ч гэдэг юм уу. Энэ мэт ирээдүйн технологийн хөгжлийн талаар, ялангуяа “Ухаалаг гэр” системийн тухай ямар төсөөлөлтэй байгаа гэдгийг Samsung-ийн ерөнхийлөгч BK Yoon ирэх жил Берлинд болох “Берлиний Радио үзэсгэлэн” дээр танилцуулахаар шийджээ.
Харин виртуал төхөөрөмжийн хувьд Samsung компани Oculus Rift-ийн тусламжтайгаар өөрсдийн “Samsung Gear VR” төхөөрөмжөө долоо хоногийн өмнө худалдаанд гаргаад байгаа билээ. Гэвч одоогоор технологийн хувьд хангалттай хөгжиж чадаагүй байгаа энэ төхөөрөмж ирэх жил гэхэд хэрэглэгчдийн шаардлагыг бүрэн хангахуйц анхны хувилбараа гаргана гэж компани үзэж байгаа юм байна.