УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Налайх, Баянзүрх дүүргийн найман сургуульд хүүхдийн автобус хүлээлгэн өглөө.
Ж.Батзандан гишүүн тус дүүргүүдийн алслагдсан хороонд амьдардаг бага насны хүүхдүүдийг зөөвөрлөх сургуулийн автобустай болгох санаачилгыг гаргаж, энэ оны Төсвийн тухай хуулийн хавсралтаар батлагдсан жагсаалтад сургуулиудад автобус олгох ажлыг тусгуулсан байна.
Тэрбээр уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Энэ дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд дүүрэгтээ дулааны станц, хүүхдийн эмнэлэг, III төрөх, сургууль, цэцэрлэг барья, хот дүүргийн тохижилтод анхаарья, зам барья, мөн сургуулийн бага насны хүүхдүүдийг зориулалтын автобусаар хүргэдэг больё гэх зэрэг олон санаачилга гарган ажилласан. Өнөөдөр Баянзүрх, Налайх дүүргийн найман сургуульд хүүхдийн автобус хүлээлгэн өгөх гэж байна. Эдгээр автобус бага насны хүүхдүүдийг зөөх зориулалттай, тохирох стандартаар хийгдсэн. Ялангуяа аюулгүй байдлын стандартад бид нэлээд анхаарч сонгосон. Ингэснээр улсынхаа ирээдүй болсон сурагчид, тэр дундаа Баянзүрх, Налайх дүүргийн алслагдсан хороонд амьдардаг бага ангийн сурагчдын суралцах эрхийг хангахад дэмжлэг үзүүллээ хэмээн найдаж байна” гэлээ.
Ингээд Баянзүрх дүүргийн 16 хорооны Улаанхуарангийн 53 сургууль, 9 хорооны Шархадны 79 сургууль, 20 хорооны Гачууртын 85 сургууль, 23 хорооны Улиастайн 87 сургууль, 8 хорооны Эрдэнэтолгойн 92 сургууль, 28 хорооны Хужирбулангийн 120 сургууль болон Налайх дүүргийн Эрдмийн оргил, Голомт цогцолбор сургуулиудад автобусны түлхүүрийг нь гардуулан өгөв.
Б.Туул