Японы спортын “Хочи” сонины газраас жил бүр шилдэг мэргэжлийн тамирчдыг шалгаруулдаг уламжлалтай.
Тэгвэл тус сонин 2014 оны шилдэг тамирчнаар Ичиножёо А.Ичинноровыг тодруулж, өнгөрсөн баасан гаригт шагналыг нь гардуулжээ.
Мэргэжлийн сүмогийн дэвжээнд энэ жил анх удаа барилдаж, сэкивакэ хүртэл дэвшин түүхэн амжилт үзүүлсэн нь энэ спортын нэр хүнд дахин сэргэхэд нөлөө үзүүлсэн хэмээн онцолж, уг шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна. “Хочи” сонины газрын нэр хүндтэй шагналыг хүртэх болсноо дуулаад Ичиножёо “Үнэн гэж үү. Спортын бүх төрлийн тамирчдаас би шалгарч байгаа юм уу. Үнэхээр баяртай байна” хэмээсэн гэнэ.
Залуу бөхийн амжилт Арлын орны зар сурталчилгааны салбарынхны ч анхаарлыг татаж байгаа аж. Японы рамён хоолны “Ояцү” компани түүнийг телевизийн сурталчилгаандаа тоглуулахаар сонгож, удахгүй зураг авалтын ажил нь эхлэх бөгөөд ирэх оны хоёрдугаар сараас орон даяар цацах гэнэ.
Сонирхуулахад, тэрбээр саяхан цолны мялаалгаа хийсэн бөгөөд уг ёслолд мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд тэргүүтэй 300 гаруй зочин оролцсон байна. Ичиножёо А.Ичинноров цолны найран дээрээ “Ирэх 2015 оны зорилго бол озэки цол авч, анхныхаа тэмцээнд түрүүлэх” гэжээ.
Л.Ганчимэг