Хахир хүйтэн өвлийн улирал эхлээгүй байхад л далайн эрэг, дулаан газар руу явмаар байна уу? Өвлийн улирал жуулчдад аяллын янз бүрийн хувилбарыг олгодог цорын ганц улирал байх. Энэ цаг үед Европын орнуудын цанын амралтын газар болон наран шарлагын газар, Өмнөд болон Ойрхи Дорнодын ертөнцийн нууцыг тайлах гэх зэрэг бидэнд сонирхолтой аялал хийх маш их боломж бий. Энэ удаагийн нийтлэлдээ та бүхэнд арванхоёрдугаар сард ялангуяа өвлийн цагаар хаана очиж амрах боломжтой талаарх мэдээллийг хүргэж байна.
Шинэ оноо аль улсад мартагдахааргүй өнгөрөөх вэ?
Нэг л мэдэхэд шинэ жил хаяанд ирлээ. Тэгвэл арванхоёрдугаар сард хаана очиж амарч болох вэ. Энэ сар Европын орнуудад Зул сар болон шинэ жилийн өмнөх бужигнаантай сар аж. Дээрх баяруудад зориулсан аялал жуулчлалын тусгай хөтөлбөрүүдийг зөвхөн арванхоёрдугаар сард олж болно. Аялахаас гадна дээрх баяруудыг тохиолдуулан зарласан томоохон хямдрал, үзэсгэлэн худалдааг хослуулах боломжтой юм.
Герман, Франц, Их Британи, Испани, Итали, Чех, Австри улс руу арванхоёрдугаар сард аялбал илүү зохимжтой. Учир нь Зул сар, шинэ жилийн баярыг тохиолдуулан баярын туршид хаа саагүй хямдрал, үзэсгэлэн худалдаа, баярын арга хэмжээ, томоохон шоу цэнгээн зохион байгуулагддаг. Эдгээр аяллын заримыг нь дурдъя.
Финлянд. Гэр бүлээрээ аялахаар төлөвлөж байгаа бол танд Финляндын Лапланд мужид очиж үзэхийг санал болгож байна. Лапланд нь Финляндын хамгийн хойд бүс нутгийг хамран орших хамгийн том муж юм. Финляндын алдарт туйлын туяаг харж болох хамгийн тохиромжтой газруудын нэг аж. Энд жилийн 200 өдөр нь туйлын туяаг харах боломжтой. Үүнээс гадна хамгийн сонирхолтой нь Лапландыг Санта Клаусын төрсөн нутаг гэдэг хүмүүс ч бий. Ийм учраас Зул сарын баярыг энд сэтгэлд хоногштолоо тэмдэглэх болно.
Их Британи. Арванхоёрдугаар сарын туршид Зул сарын хөгжмийн наадам болж, хаа сайгүй зул сарын дуунууд тэнд эгшиглэдэг. Шинэ жилээр мэндчилгээний хуудас солилцдог уламжлал анх Англид тогтжээ. Өдгөө Их Британичууд мэндчилгээний хуудсын үйлдвэрлэл, борлуулалт, загвар хийцээрээ дэлхийд тэргүүлдэг юм. Англичуудын шинэ жил тэмдэглэх уламжлалаас дурдвал цагийн зүү 00.00 дээр цохиход хүмүүс хуучин оноо үдэж хойд хаалгаа онгойлгож сүүлийн цохилтоор урд хаалгаа нээдэг уламжлалтай.
Германы нийслэл Берлин хотод арваннэгдүгээр сард 7-нд эхэлсэн “7 Shopping-Weekends” хямдралтай худалдаа арванхоёрдугаар сарыг дуустал үргэлжилдэг. Мөн Нюрнберг дэх Крискиндлесмаркт буюу Зул сарын баярт зориулсан тус улсын хамгийн том үзэсгэлэн яармаг үүдээ нээдэг байна.
Германд очих бас нэг шалтгаан бол Кёльнскийн сүм. Дэлхийн II дайны үед Кёльн хот тэр чигтээ сүйрсэн ч энэхүү гайхалтай барилга бүтэн үлдсэн юм. Сүмийн барилгын сэргээн засварлах ажил 1248 онд эхэлсэн ч одоог хүртэл дуусаагүй аж. Эхнэртээ хууртсан архитектор Сатан "Энэ барилгын сүүлийн тоосго тавигдахад л дэлхийд сүйрэл ирнэ” хэмээн хэлж байсан гэнэ. Үүнээс болоод барилга одоог хүртэл баригдаж дуусахгүй байгаа гэх яриа ч бий. Германд очсон жуулчин болгоны хүсэл энэхүү сүмд очих аж.
Хүйтнээс татгалзаж дулаан орны зоримоор байвал...
Арабын Нэгдсэн Эмират Улс. Барууны болон Дорнод гэсэн тэс өөр соёл иргэншлийг нэгэн дээвэрт нэгтгэсэн орон. Дубай хотод зочлон ирсэн жуулчид музей, хурдан тээврийн хэрэгсэл, тэнгэр тулсан өндөр барилгуудыг үзэж сонирхохоос гадна Персийн булангийн элсэн манхан тал, тэмээн сүргийг үзэх боломжтой. Элсэн цөл газарт оршиж байсан энэхүү хотыг Дубайн ард иргэд хувиршгүй хүсэл эрмэлзлийнхээ үр дүнд сэтгэл татам сайхан хот болгож чадсан юм.
Өвлийн улиралд агаарын температур + 25-28, усны температур + 18-19 байдаг. Энэ үед аялахад хамгийн тохиромжтой ба урт хугацаанд наранд биеэ шарах, орой салхинд алхахад таатай байх болно. Дубайг Ойрхи Дорнодын худалдаа, “Худалдааны хот” хэмээн нэрлэдэг. Тэнд 70 гаруй худалдааны төв байдгаас чансаагаараа дэлхийд үнэлэгдэх Dubai Mall-аар хэсэх боломжтой.
Вьетнам. Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг дамжин тогтсон Вьетнам орны хойд зүгт Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Нутгийн 40 хувь нь өндөр уулс, 42 хувийг нь халуун орны ой шугуй эзэлнэ. Иймээс Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн гээд л эрс тэс уур амьсгалтай. Өөрөөр хэлбэл хоёр улиралтай гэж үздэг. 5-10 сар хүртэл борооны, 11-4 сар хүртэл хуурай улирал үргэлжилдэг.
Вьетнамд таны очиж болох байгалийн үзэсгэлэнт газруудаас дурдвал. Халон Бэй хэмээх 1994 онд дэлхийн өвд бүртгэгдсэн, далайн уснаас гэнэт ургаж гарсан мэт янз бүрийн хэлбэртэй, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрыг үзэх боломжтой. Энд 2000 гаруй ийм жижиг арал байдаг гэнэ. Хо Ши Мин буюу Сайгон хот. Энд Вьетнамын алдарт Тусгаар Тогтнолын ордон байдаг. Тус ордны хашаанаас 1975 онд Сайгоны Засгийн газрын дэглэм нуран унаснаас хойш өнөөг хүртэлх бүхий л түүхэн үеийн гэрч болсон танк болон хуягтыг жуулчид ихээхэн сонирхон үздэг.
Индонези. Олон арлуудаас бүрдэх Индонези улс нь далайн эрэг дээр биеэ шаран хэвтэхэд хамгийн тохиромжтой газар. Ойролцоогоор 17 мянган арлаас бүрдэж, 300 орчим хэлээр ярьдаг гэвэл та итгэх үү?
Эдгээр арлаас хамгийн алдартай нь Бали арал. Малайзаас Шинэ Гвиней хүртэл сунаж тогтсон арлуудын гинжин хэлхээний зүрхэнд орших Бали сувдан арал нь Индонезийн аялал жуулчлалын гол төвүүдийн нэг. Хэдийгээр хэмжээний хувьд жижигхэн ч тус арлыг дэлхийн алдартнууд зорин очдог юм. Буддизм, Хиндуизм болон эртний амьтдыг шүтэх шашнуудын гайхалтай хослолыг та зөвхөн тус арал дээр сонирхох боломжтой. Будаа агшаахаас эхлээд сүмийн томоохон ёслолууд болдгоороо энэхүү арлын амьдралын хэв маяг нь үнэхээр онцлог.
Мальдивын арал. Мальдив нь Энэтхэгийн далайд орших арлын улс юм. Англи хэлний Maldives гэдэг нь санскрит хэлээр "Арлуудын цоморлиг" гэсэн утгатай бөгөөд Malodheep гэдэг үгнээс гаралтай гэж үздэг. Энэ нь Мальдивын шүрэн арлууд нь дээрээс харахад цагариг буюу цэцгийн цоморлиг мэт харагддагаас үүдэлтэй аж. Тус арлын шүрэн хаднууд таныг гайхшруулах нь дамжиггүй.
Энэхүү үзэсгэлэнт арлын улс нь хосуудын бал сараа өнгөрүүлэх хамгийн тохиромжтой газар билээ.
Хэрэв та "Дээжис" дижитал сэтгүүлийг анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz
Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL
Facebook: https://www.facebook.com/DeejisDM
Twitter: https://twitter.com/DeejisDM