ОХУ-ын Төрийн өмчит корпорацийн удирдагчид орлого, зарлага, эхнэр, насанд хүрээгүй хүүхдийнхээ орлого, зарлагын талаарх мэдээллийг компанийнхаа албан ёсны вэб сайтад хэвлэн нийтэлж байх үүрэгтэй болжээ.
Энэ сарын 18-нд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ийм баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Тус тогтоол өнгөрсөн ням гарагт /12.21/ Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн байна.
Тогтоолын дагуу төрийн өмчит компаниудын удирдлага орлого, зарлагаа цахим хуудсандаа байршуулсан байх ёстой.
Захирлууд орлогоо тайлагнах ёстой 62 төрийн өмчит компани жагсаалтад багтсан юм. Тухайлбал "Роснефть", “Оросын төмөр зам”, "Газпром", “Сбербанк”, "Транснефть", "Роснефтегаз", “Аэрофлот”.
Ийнхүү тогтоол гаргасны дараа "Оросын төмөр зам"-ын газрын дарга Владимир Якунин, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин нар хөрөнгө орлогын мэдүүлгээ олон нийтэд зарлахаас татгалзаж буйгаа мэдээлжээ. Хөрөнгө орлогын нээлттэй мэдүүлэг нь түүний гэр бүлд заналхийлж магадгүй хэмээн Якунин үзэж байна.
Forbes сэтгүүл Сечин 2013 онд 50 сая ам.долларын ашиг орлого олсон хэмээн мэдээлж, худал мэдээлэл тараасан хэргээр шүүхэд дуудагдаж байсан удаатай. Мөн тус сэтгүүл Якуниныг энэ онд 15 сая ам.доллар орлого олсон хэмээн бичжээ.
Дашрамд сонирхуулахад жил бүр зохион байгуулагддаг Путины хэвлэлийн хурал өнгөрсөн долоо хоногт /12.18/ болсон. Энэ үеэр нэгэн сэтгүүлч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас "Роснефть" компанийн ерөнхийлөгч И.И.Сечиний цалингийн талаарх асуултад "Би өөрийнхөө цалингаа ч мэдэхгүй. Сечиний цалинг тэр тусмаа мэдэхгүй" гэж хариулсан юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС