Монголын рок, попын ертөнцөд загвар өмсөгч дөрвөн залуу хамтлаг байгуулан хөл тавилаа.
Загвар өмсөгчид болох Энхболд, Билгүүн, Галбадрах, Дамдинцэрэн нар V.R нэртэй хамтлаг байгуулжээ. Дөрвөн найз хоёр жилийн өмнөөс хамтлаг байгуулах тухай ярилцдаг байжээ. Ийнхүү тэд V.R хамтлагийг байгуулж энэ жилийн намраас эхлэн уран бүтээлдээ ханцуй шамлан орж, эхний уран бүтээл болох "Чи намайг санах уу" анхны дууныхаа клипийг гаргажээ.
Хамтлагийн нэрийн тухайд V.R хоёр үсгийн дуудлага “We Are” гэх утгыг илэрхийлж байгаа аж. Хамтлагийн ахлагч Энхболд хэлэхдээ “Бид хамтлаг байгуулсан хүсэл зорилго нь рок, попын ертөнцөд нэр хүнд олох гэсэндээ бус нийт залуусыг мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэх хүсэл эрмэлзэлтэй байхыг уриалж байгаа нэг хэлбэр” гэсэн юм. “V.R” хамтлаг он гараад дараа дараагийнхаа уран бүтээлээ гаргах гэнэ.
Дөрвөн найз, загвар өмсөгч залуусын бүрдэл “V.R” хамтлагийнханд амжилт хүсье.