Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр архи дарс авах, шинэ жилийн баяраар хамтлаг, дуучид хөлслөн дуулуулах, сугалаа явуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.
Мөн баярын мэндчилгээ хэвлүүлэх, оргилуун дарс нэг нэгэндээ илгээх зэрэг сүүлийн үед түгээмэл болсон мэндчилгээний хэлбэрийг хориглосон шийдвэр гаргаж, төсвийн мөнгийг хэмнэхийг төсвийн ерөнхийлөн захирагчдад үүрэг болголоо.
Засгийн газраас баярын мэндчилгээг цахим хэлбэрээр явуулахыг уриалсан бөгөөд архи дарс хувиараа авахыг нь хориглоогүй юм.