19 насандаа чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон С.Цэрэнчимэд өнөөдөр Монгол Улсын гавъяат тамирчин боллоо. Түүнийг шагнал хүртэх үед сэтгэгдлийг нь сонирхлоо.
-Дэлхийн аварга хэмээх эрхэм алдар Монгол Улсын гавъяат тамирчин цол тэмдгийг танд хүртээлээ. Баяр хүргье?
-Баярлалаа. Маш их баяртай байна. Шагнал авах болсноо өчигдөр өдөр сонсоод үнэхээр их баярласан. Улс энх орныхоо нэрийг тив дэлхийд өндөр өргөсөн хичээл зүтгэлийг минь өнөөдөр үнэлж байна. Гавъяат тамирчин болсноор цаашид улам илүү их хичээх үүрэг даалгавар давхар өглөө. Олимп, дэлхийн аваргад дахин алдраа цуурайтуулж Монголынхоо ард түмэнд төрийн дуулалаа дахин, дахин сонгох болно гэдгээ амалъя. Монголын чөлөөт бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Х.Бат-Эрдэнэ ахдаа, бэлтгэл хангагч нартаа баярлалаа.
-Энэ их амжилтанд хөтөлсөн анхны багш Ц.Хосбаяр дасгалжуулагчтайгаа хамтдаа Ерөнхийлөгчөөс гавъяатын шагналаа авлаа?
-Багштайгаа хамт шагнал авсандаа баяртай байна.Мэдээж энэ бол спортын салбарт ховор тохиолдол байх. Багшийн минь олон жилийн нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлсэнд маш их баярлалаа. Олон сайхан шавь нар нь үе үед алдрыг нь цуурайтуулна гэдэгт итгэлтэй байна.
-2015 оны дэлхийн аваргаар олимпийн эрх олгох байх аа?
- Тийм ээ. Энэ тэмцээнд бүхий л бэлтгэл сургуулилт, анхаарлаа хандуулж байна даа. 2014 онд гаргасан бүх амжилтаа ирэх онд эвдэхийн төлөө хичээнэ.
-Ойрдоо уралдаан тэмцээн байгаа юу?
-Нэгдүгээр сарын 9-нд улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Нэгдүгээр сарын 20-нд эмэгтэйчүүдийн Дэлхийн цом зохион байгуулагдана.