Шинэ жилийн баяртай холбогдуулан Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбооноос эцэг эх, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандаж дараах уриалгыг гаргажээ.
1.Аж ахуйн нэгж байгууллагууд:
- Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх
- Хүүхдүүдийн хэсэг бүлгээрээ зохион байгуулж буй арга хэмжээг насанд хүрэгчдийн хараа хяналттай хийгдэж буй эсэхэд хяналт тавих
- Зам хөндлөн гарч буй хүүхдүүдэд туслан зам гаргаж өгөх тухай ажилтнуудаа идэвхжүүлэх
- Шинэ жилийн баярыг тохиолдуулан гэр бүлээрээ үйлчлүүлэхэд зориулсан гэр бүлийн меню гарган сурталчилж, хүүхдийн насны онцлог, эрүүл мэндэд тохирсон хоол ундаагаар үйлчлэх
- Ажилтнаа гэр бүлийнхэнтэй нь баярлуулах, хөгжлийн болон чөлөөт цагийн ажлуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх
2.Сургуулиудад:
- Сурагчдын хичээлийн амралт эхэлж буйтай холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийг хараа хяналттай байлгах талаар сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах
- Анги хамт олон, сургуулийн шинэ жилийн арга хэмжээг эцэг эхээс мөнгө татахгүй, хүүхдийн оролцоотой, энгийн байлгах тал дээр анхаарал хандуулах /санхүүгийн хүндрэлээс үүдэн хүүхэд эвгүй байдалд орох, гэр бүлд үл ойлголцол үүсэх, энэ нь даамжран гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийлэл үүсэх нөхцөл шалтгаан болдог тохиолдол олон байна/
- Сургуулийн нөхцөл боломжид тулгуурлан сурагчдын амралтын өдрүүдээр дугуйлан, секц, уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулах
- Хүүхдүүдэд амралтын үеэрээ гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаарх зөвлөгөөг, анхааруулга, санамж өгөх
3.Эцэг эх, иргэд олон нийтэд:
- Хүүхдээ хараа хяналттай байлган, хаана, хэнтэй юу хийж яваа талаар харилцан мэдээлэлтэй байх
- Оройн цагаар аль болох гадуур гаргахгүй байхад анхаарах
- Зориулалт, шалтгааныг нь тодруулалгүйгээр бэлэн мөнгө хүүхэддээ өгөхгүй байх
- Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн талаарх мэдээллийг 102,108,107 утсаар мэдээлэх
- Гэр бүлдээ цаг зав гарган баяраа гэр бүлтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх
- Хүүхдийн дэргэд, гэртээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Асуудлыг хүчирхийллийн бус эерэг аргаар шийдвэрлэхийг та бүхэндээ уриалж байна.