Яруу найрагч Ай.Төмөр-Очир өнөөдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан.
Тэрбээр “Үндэсний эрх чөлөөний өдөр, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан олгож буй энэ өдөр төрийн одонгоор шагнууллаа. Монголын ард түмний чиг зүгийг заасан их ардчилал, төрийн хувь заяа өнөөдрийн байдлаар үнэнээс нэг их холдчихоогүй байна. Хадуурахдаа хадуурах л юм.
Энэ бүхнийг хараад уран үг, өөрийн үзэл бодол, яруу найргаараа шүүмжлэлтэй бичихдээ биччихдэг хүн. Үнэн үг гэдэг үнэтэй мориноос илүү цэнэтэй гэж боддог. Монголын ард түмнээс эртнээс л үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гээд хэлчихсэн хүмүүс. Цаашид бүгдээрээ үнэнээр явмаар байна. Алсдаа үнэнээс илүүтэй үнэтэй юм гэж байхгүй ээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрээр шагнал гардах үедээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж “ Эрүүл мэндээ бодоорой. Эрч хүчтэй урам үг, яруу найргаа бичээрэй. Та бол цуутай яруу найрагч шүү” гэдгийг захижээ.