Сүүлийн үед Африкт саятнуудын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд саяар тоологдох хөрөнгөтэй хүний тоо одоогийн байдлаар 3000 давжээ.
“Maghreb Arabe Press” агентлагийн мэдээлж буйгаар, ийм мэдээллийг Швейцарийн UBS банкны тайланд оруулсан байна.
Судалгаанд тэмдэглэж буйгаар, Африкийн баячуудын нийт хөрөнгө 395 тэрбум доллартой тэнцжээ.
Энэ жилийн хувьд Ойрхи Дорнодын бүс нутаг саятнуудын тоогоор хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна. Африкийн саятнуудын дийлэнх нь буюу 835 нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад /ӨАБНУ/ оршин суудаг ажээ. Тус улсын дараа Нигери /645/, Египет /595/, Кени /170/, Танзани /120/ болон Ангол улс /115/ орсон байна.
Тайланд мөн саятнууд олноороо оршин суудаг Африкийн хотуудыг оруулжээ. Энд Нигерийн Лагос /520/, Өмнөд Африкийн Йоханнесбург /450/, Египетийн нийслэл Каир /445/, Өмнөд Африкийн Кейптаун /150/ болон Кенийн нийслэл Найроби хот /135/ багтсан байна.