Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний Стратегийн яриа хэлэлцээний анхдугаар уулзалт 2014 оны 12 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож байна.
Стратегийн яриа хэлэлцээний уулзалтад монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Лю Зеньчао нар төлөөлөгчдөө тус тус тэргүүлэн оролцож байна.
Энэхүү механизмыг Монгол, Хятадын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтын түвшинг дээшлүүлж бий болгохоор БНХАУ-ын дарга Си Зиньпины Монгол Улсад энэ оны 8 дугаар сард хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар тохиролцсон болно.
Стратегийн яриа хэлэлцээний уулзалтын үеэр хоёр тал гадаад бодлого болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх харилцан сонирхсон асуудлаар санал солилцохын зэрэгцээ хоёр талын улс төр, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааны явц, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилтууд, Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцана.
Энэ үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Лю Зеньчао тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд бараалхлаа.
Түүнчлэн Гадаад хэргийн туслах сайд Лю Зеньчао 12 дугаар сарын 24-ний өдөр монголын эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзана.