Буцах
2014.12.24 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2014-12-24
0
0
2014-12-24
- Үндэсний портал GoGo.mn энэ удаагийнхаа Хобби буланд фитнессээр тууштай хичээллэсний үр дүнд өөрийн илүүдэл жингээсээ салж, “Мисс Мистер”-ийн тэмцээнд хүртэл оролцсон Д.Отгонбаярыг урьж оролцууллаа.
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд шагнал гардуулан, Монгол Улсын гавъяат эдийн засагч цол тэмдгээр С.Лоохууз, Монгол Улсын байгаль орчны гавъяат ажилтан цол тэмдгээр Б.Чимэд нарыг шагналаа.
- Монголын Үндэсний олимпийн хорооны бүх гишүүдийн хурал болж, 2014 оны тайлан, Хяналтын зөвлөлийн тайлан, зарим холбоодыг МҮОХ гишүүнээр элсүүлэх тухай хэлэлцжээ.
- Хүйтний эрч чангарсантай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд гэртээ болон машин дотроо угаарын хийнд хордож амиа тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Яруу найрагч Ай.Төмөр-Очир Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.
- Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ван Сяолуныг өчигдөр хүлээн авч уулзлаа.
- 19 насандаа чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон С.Цэрэнчимэд өнөөдөр Монгол Улсын гавъяат тамирчин боллоо.
- PC mall сүлжээ их дэлгүүр шинэ жилийн ээлжит бэлэгнүүдээ задалсаар байгаа бөгөөд Samsung брэндийн хөргөгч худалдан авсан үйлчлүүлэгчиддээ Солонгосын “Raycop” тоосны хачиг устгагч тоос сорогчыг бэлгэнд өгч байна.
- Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний Стратегийн яриа хэлэлцээний анхдугаар уулзалт 2014 оны энэ сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож байна.
- “Sweetymotion” хамтлагийн дуучин Ганболор үндэсний хөгжмийн “Жонон” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран Шинэ жилийн нэгэн сонирхолтой мэндчилгээг бэлтгэжээ.
- Шинэ жилийн баяртай холбогдуулан Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбооноос эцэг эх, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандаж дараах уриалгыг гаргажээ.
- Юнивишн компани үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж Дархан хотын иргэдэд шинэ онтой зэрэгцэн Гурвалсан үйлчилгээгээ хүргэж байна.
- Сурагчдын зохион байгуулсан “Single party”-г цагдаагийн байгууллага шалгаж байна.
- Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1000 хүүхдийн харшийн сүлд модны наадмыг зохион байгууллаа.
- Нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-наас 23-ны хооронд 178 хүн архины хордлогын улмаас эрүүл мэндийн байгууллагад хандсанаас 20 хүн хэвтэн эмчлэгджээ.
- Монгол Улсын анхны Ерөнхий сайдын анхны айлчлалын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ.
- Эрчим хүчний сайд Д.Зоригт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.
- PC mall сүлжээ их дэлгүүр шинэ жилийн ээлжит бэлэгнүүдээ задалсаар байгаа бөгөөд 12-р сарын 24-ны өдөрөөс 12-р сарын 31-ны өдрийг дуустал зөвхөн PC mall-ын 13-р хороолол дахь Шөнийн зах салбарт Samsung брэндийн хөргөгчнүүд зах зээлийн үнээс хамгийн хямдаар худалдаалагдаж эхлээд байна.
- “Уурхайчдын улсын зөвлөлгөөн”-ийг нээж Уул уурхайн сайд Р.Жигжид үг хэлэв.
- Номын хорхойтнууддаа зориулан Интерном дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцууллаа.
- Газрын харилцаа геодези, зураг зүйн газраас Монгол улсын газартай холбоотой бүхий л мэдээллийг өгч байхаар болжээ.
- Шинэ жилийн баяр айсуй энэ үед хайртай хүмүүсээ хэрхэн баярлуулах талаарх өвөрмөц, шинэлэг санааг танилцууллаа.
- НЗДТГ-ын Цэргийн штаб “Батлан хамгаалах яамны 2014 оны Тэргүүлэгч Цэргийн штаб”-аар шалгарлаа.
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг хүлээн авч, Дэлхийн Залуучуудын Ассемблейн дэд ерөнхийлөгч болсонд албан ёсоор баяр хүргэлээ.
- Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн гаргасан захирамжийн дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтран хараа хяналтгүй яваа болон гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлж, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид нь буцаах боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
- Ховд аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид шинэ орон сууцтай боллоо.
- Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сард төрнө гэж Үндэсний статистикийн хорооноос тооцоолж байна.
ДЭЛХИЙД
- “Хоббит: Таван армийн тулалдаан” киногоор Питер Жэксон найруулагчийн их туульс өндөрлөн, “Бөгжний эзэн” цувралаар эхэлж, 12 жил үргэлжилсэн уран зөгнөл дуусчээ.
- Бодит бус харагдах бяцхан хотууд- гэрэл зургийн мэдэнээс та үлгэрийн мэт боловч бодитоор оршдог, жижиг хотуудтай танилцаарай.
- Дэлхий нийтийг айдаст автуулж байгааа үхлийaн аюултай эбола вирусээр нас барагсдын тоо 7518 боллоо хэмээн ДЭМБ-аас мэдээллээ.
- Украины Донбасс орчимд сүйрсэн Малайзийн “Боинг” онгоцны сүйрэлд Украины тусгай албадыг сэжиглэжээ.
- Facebook компаниас хэрэглэгчид нь өнгөрч буй энэ онд хамгийн идэвхтэй хэлэлцсэн оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна.
- Өөрийгөө жолооддог машин сар хүрэхгүй хугацааны дараа хэрэглээнд нэвтэрнэ.
- Английн дөрвөл Битлз хамтлагийн “With A Little Help From My Friends” дууг коверлон дуулж олны танил болсон дуучин Жо Кокер өвчний улмаас нас баржээ.
- Японы Ерөнхий сайд, эрх баригч Либерал Ардчилсан тэргүүн Шинзо Абэ Засгийн газрын тэргүүнээр дахин сонгогдлоо.
- Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг амь насыг хороох оролдлогын тухай өгүүлэх "Ярилцлага" инээдмийн кино маргааш нээлтээ хийнэ хэмээн ВВС мэдээллээ.
- АНУ-ын Bourbon мужийн нэгэн оршин суугч шинэ вирусын халдвар авч өвчилсөн тухай АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв болон Кансасын Эрүүл мэнд, орчны хүрээлэнгийн судлаачид хамтран илрүүлсэн байна.