АНУ-ын Миссури мужийн Гэгээн Луис хотод өнгөрсөн шөнө цагдаа болон энгийн иргэдийн хооронд мөргөлдөөн болов. Үүний улмаас хоёр цагдаа, цагдаагийн байгууллагын хэд хэдэн машин, энгийн иргэд гэмтжээ.
Гэгээн Луис хотод өрнөөд буй эмх замбараагүй байдал мягмар гарагийн орой /12.23/ орон нутгийн цагаар 23.15 цагийн үед Миссури мужийн нэг цагдаа өнгөт арьс хүүгийн аминд хүрсэн хэрэг гарсны дараа өрнөөд байгаа юм.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар өнгөрсөн шөнө болсон мөргөлдөөнд 300 гаруй иргэн оролцон эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд тэдний зарим нь цагдаа нар руу чулуу, молотовын коктейль шидэн танхайрчээ.
Энэ он гарсаар АНУ-д өнгөт арьстнууд цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан хэргүүд гарч, үүнийг дагсан эсэргүүцлийн жагсаал ч тасрахгүй байна.
Өнгөрсөн наймдугаар сард Майкл Браун гэгч хүүг хөнөөсөн хэргээс болж АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байгаа. Гэтэл дээрх хэрэг Миссури мужид буюу Майкл Браун хүүгийн амиа алдсан мужид дахин давтагдсан нь олны дургүйцлийг хүргэв.
Эх сурвалж: ИТАР ТАСС